Зам барихдаа чанарын алдаа гаргасан компанийг 19саяаар торгож гэрээг цуцлав

Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцов.


Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд 5.5 км хатуу хучилттай зам барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Уг ажлын гүйцэтгэхээр гэрээ байгуулсан “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа замыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдууллаа.

Мөн Засгийн газрын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж гүйцэтгүүлэхээр “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай гэрээ байгуулсан.

Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацааг гурван жилээр заасан байдаг. Харин “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тул тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгийг захиалагчийн мэдэлд үлдээв. Тус хөрөнгийг баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх засварын ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Зам тээврийн хөгжлийн яамнаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацааны ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөлөө.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

access_time 2022-03-04 16:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt