F-35 сөнөөгч онгоцыг АНУ түрүүлж олжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд харъяалагддаг, 100 сая ам.долларын үнэтэй “F35-C” сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгист нэгдүгээр сарын 25-ны өдөр унасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нэг хөдөлгүүртэй “F35-C” сөнөөгч онгоц нь 10 мянган тонн даацтай “Карл Винсон” онгоц тээвэрлэгч дээр газардах үедээ тавцанг мөргөж, улмаар далайд унасан. Олон улсын чанартай тэнгисийн бүс нутагт унасан учир уг онгоц дээр АНУ, Хятад хоёрын хэн нь түрүүлж очих вэ гэсэн асуулт гарч байсан билээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “F35-C” сөнөөгч онгоцыг олж авснаа өчигдөр /2022.03.03/ мэдэгдэв.

“F35-C” нь гурван км орчим гүнээс олдсон бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин онгоцыг сэргээн засварлаж эхлэхээ мэдэгдлээ. Сөнөөгч онгоцыг “CURV-21” гэх алсаас удирддаг тээврийн хэрэгсэл ашиглан олж авсан байна. Онгоцыг АНУ руу тээвэрлэх боломжтой эсэхийг судалж буй аж. Ослын үеийн бичлэгийг задруулсан таван далайчныг дүрэм журам зөрчсөн гэж буруутгаж буйг Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Тэдгээр далайчид гар утсан дээрээ бичлэг хийж, “Reddit” зэрэг цахим хуудсуудад байрлуулжээ.

Олон улсын далайн тээврийн хамгийн чухал зам болох Өмнөд Хятадын тэнгис нь олон жилийн турш геополитикийн хурцадмал цэг байсаар ирсэн. Энд байрлах жижиг арал, хад болон нөөцүүдийг хэд хэдэн улсууд ашиглах боломжтой.

Сөнөөгч онгоцыг гаргаж авах ажлын хэсгийг удирдаж байсан Тэнгисийн цэргийн ахмад Гарет Хили 37 хоногийн дотор даалгавраа амжилттай биелүүлсэн багийнхаа амжилтыг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: ABC NEWS, STRIPES

access_time 2022-03-04 13:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt