УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг сарын цалингаа Украин улсад хандивлана гэв

УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээУкраины асуудалтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс гаргасан мэдэгдлийн талаар дурдаж, мөн Украины Киев хотод таван жил сурч байснаа хэллээ.

Тэрбээр “Украин улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад Киев хотод таван жил сурч байсан. Өнөөдөр тус улсад нөхцөл байдал маш хэцүү байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаан загалмай зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай холбогдож байгаа. Миний бие нэг сарын цалингаа хүмүүнлэгийн аянд хандивлана” гэлээ.

access_time 2022-03-04 12:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt