Согтуудаа автомашин хулгайлжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл гуравдугаар сарын 3-ны өдөр хулгайд алдагджээ. Тус хэргийг Баянхонгор аймагт суух, 28 настай, эрэгтэй Д согтуурсан үедээ хулгайлсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “BSB” төвийн гадна зогсоолоос “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсан хэргийг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос “Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдагсаныг 36 настай эрэгтэй У хулгайлсан байна.

Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллаа явуулж эхэлжээ. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

access_time 2022-03-04 12:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt