Хөх Сувд мөсний баярт оролцохоор явж байсан автобус цөмөрчээ

Хөвсгөлд жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг мөсний баяр өнөөдөр /2022.03.03/ албан ёсоор нээлтээ хийсэн. Цаг уурын нөхцөл байдлаас хамаарч мөсөн дээр машинтай зорчиж болохгүйг ОБЕГ-аас анхааруулсан. Гэвч энэ сэрэмжлүүлэг тэмдэглэгээг авч тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас осол гарсан байна. Энэ талаар аймгийн онцгой байдлын албанаас тодрууллаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр автобусыг татан авахаар алба хаагчид ажиллаж байна. Баяр болж буй хэсгийн ойролцоо осол гарсан. Анхааруулга, тэмдэглэгээтэй хэсгээр зорчсон байж болзошгүй. Ямартай ч зорчигч, жолооч гэмтээгүй гэв.

Мөс цөмөрхий хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, мөсний хэмжээ нимгэн аюултай гэсэн хэсэг байжээ. Автобусанд зорчиж явсан иргэдийг аюулгүй гаргасан бөгөөд одоогоор автобусыг татан авахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

Энэ жилийн “Хөх сувд” мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцсон. Энэ тооны дотоодын болон гадаадын зочид ирсэн гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга мэдээлсэн. Тэгвэл баяр болж буй Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас таван км-ын хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гарсан аж. Энэ жил далай дээр автомашин гаргаагүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан байсан ч тухайн сэрэмжлүүлгийг татан авч хөдөлгөөнд оролцсон болохыг урьдчилсан байдлаар хэлж байна. Ямартай ч эхний ээлжид автобусыг татан авах нь чухал гэсэн юм. Маргаашаас аюулгүй байдлыг харгалзаж зохион байгуулалтад онцгой анхаарахыг тус аймгийн ЗДТГ-аас сануулжээ.

access_time 2022-03-03 18:06

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt