Барбинуудын гунигт түүх

1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Техас мужид Скотын гэр бүлд аймшигтай явдал тохиолдсон юм. Тэдний гэрт гал гарч, Скотын эхнэр 27 насандаа өөд болсон байна. Гэхдээ Скот гурван ихэр охиноо гал түймрээс аварч амжсан юм. Ингээд гурван ихэр охин ой таван сартайдаа өнчирч, биений арьс нь түлэгдэлтийн сорвиор дүүрэн хоцорчээ. Доорхи зургаас ихэр охидын сорвитой төрхийг харж болно.


Скот охидоо харах бүр гунигт дурсамж нь сэдэрч, хэцүү байдаг байж. Улмаар хар тамхинд орж, тунгаа хэтрүүлж, охидоо 16 настай байхад нь нас баржээ. Үүний дараа сайн санаат хүмүүс ихэр охидод тусламжийн гараа сунгасан юм. Тэдний нэг бол доктор Jill Waibel билээ. Тэрээр охидод арьсыг эд эсийн түвшинд сэргээх лазер эмчилгээ хийж, барби мэт үзэсгэлэнт дүр төрхийг бий болгож чадсан байна. Охид одоо сайн үйлсийн хандивын сан байгуулж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж байгаа гэнэ. Бие биедээ туслаж байгаарай.

access_time 2017-10-12 14:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt