Балбын нийслэлд АНУ-аас тусламж авахыг эсэргүүцсэн жагсаал боллоо

АНУ-ын Мянганы Сорилтын Сангаас $500 саяын тусламж авахыг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал Ням гарагт Балбын нийслэл Катманду хот дахь парламентын ордны гадaa болжээ.

2017 онд тус улсын засгийн газар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой уг тусламжийг авах гэрээнд гарын үсэг зурж байсан юм.

Харин гэрээг парламентаар батлах асуудал Балбын улс төрийн хүрээнд өргөн маргаан дэгдээгээд байна.

Парламент гэрээг хоёрдугаар сарын 28-ны дотор батлах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Балбын улс төрийн намууд, эрх баригч нам нь хүртэл дотроо энэ асуудал дээр хуваагдаад байна.

Хятадын талыг баримтлагч ерөнхий сайд Шер Бахадур Деубагийн фракц АНУ-аас тусламж авахыг эсэргүүцэж байгаа ажээ.

Гэрээг эсэргүүцэгчид АНУ-ын тусламжийг Балбын тусгаар тогтнол, бие даасан байдалд аюултай гэж үзэж байгаа гэнэ.

Өчигдөр болсон жагсаалыг тараахын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна.

Буурай хөгжилтэй орнуудын эдийн засгийг тэтгэж, ядуурлыг бууруулах зорилготой Мянганы Сорилтын Корпорацыг 2004 онд АНУ-ын Конгресс байгуулж байжээ.

АНУ-ын засаг захиргаа гэрээг энэ сард багтаан парламентаар батлуулах хугацааг Балбын талд өгч, амжихгүй бол нөхцөлөө эргэж харах болсон тухай тус улсын зарим хэвлэлүүд мэдээлж байна.

“Ийм хөгжлийн хамтын ажиллагаанд ямар нэг үүрэг хариуцлага дагалдах ёсгүй” гэж Хятад улс үзэж байгааг тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин саяхан мэдэгджээ.

access_time 2022-02-21 09:52

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt