Жастин Бибер Covid-19-ийн халдвар авч, аялан тоглолтоо хойшлуулав

Канадын дуучин Жастин Бибер Covid-19-ийн халдвар авч “Шударга ёс” нэртэй аялан тоглолтоо хойшлуулжээ. Тэрбээр дэлхийгээр аялах тоглолтоо эхлүүлснээс хоёр хоногийн дараа буюу өчигдөр цар тахлын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Улмаар Лос-Анжелес хотод өчигдөр болох ёстой байсан тоглолт нь хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хойшлогдсон байна.

Жастин тоглолтоо хойшлуулах болсондоо сэтгэлээр унасан ч тоглолтын багийнхан, шүтэн бишрэгчдийнх нь аюулгүй байдал, өөрийнх нь эрүүл мэнд илүү чухал гэдгийг онцолжээ.

Өдгөө 27 настай тэрбээр Хойд болон Өмнөд Америк, Европ, Австрали тивд аялан тоглохоор төлөвлөсөн аж. Түүний тоглолт хоёрдугаар сарын 18-нд Калифони мужийн Сан-Дьегод эхэлсэн байна. Энэ нь таван жилийн өмнө хийсэн “Зорилго” нэртэй аялан тоглолтоос хойших анхны томоохон аялан тоглолт байв.

access_time 2022-02-21 09:41

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt