Н.Өнөрцэцэг: Өнөөдрийн хэлэлцүүлгээс үр дүн гарах хүртэл сурвалжилна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд зохион байгуулагч Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үг хэллээ.

Тэрбээр “Өнөөдрийн иймэрхүү хэлэлцүүлэг анх удаа болж байгаа гэж бодож байна. Тийм учраас алдаа, оноо байсан байх. Хүрэлцэн ирсэн хүмүүст баярлалаа.

Хэлэлцүүлгийн туршид хүмүүсийн хэлсэн үг бүр тэмдэглэгдэн үлдсэн. Энэ үеэр хэнээс ямар санал гарсан талаар шүүгээд, давхардсан саналуудыг нэгтгээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэг хий хоосон хэрүүл бус, эндээс үр дүн гартал сурвалжилна. Таван цаг үргэлжилсэн хэлэлцүүлэг өндөрлөж байна. Бид үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно” гэв.

access_time 2022-02-11 18:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt