Кэни Уэст гэр бүлээ эргүүлэн нэгтгэхийг хүсч байна

Реппэр Кэни Уэст өөрийн инстаграм хаягаар дамжуулан Ким Кардашъяан болон хүүхдүүдээ буцаан авахыг бурхнаас хүсжээ

Тэрбээр өнгөрөгч оны хоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулан, эхнэрээсээ салсан ч тэднээсээ холгүйхэн амьдарч эхэлсэн.
Жүжигчин Жулияа Фокстой үерхэж, болзооны түүхээрээ олны анхаарлыг татаж байсан тэрбээр өчигдөр экс эхнэр болон хүүхдүүдийнхээ “Vogue” сэтгүүлд авахуулсан зургийг дэлгэн, “Бурхан минь гуйя, манай гэр бүлийг хамт байхад туслаач” хэмээн бичсэн байна.
Тэрбээр мөн экс эхнэрийнхээ тухай бичсэн сөрөг постуудаа устгажээ. Кэни Уэстийн найз бүсгүй Жулияа Фокс мөн түүнтэй авахуулсан зургуудаа инстаграм хуудаснаасаа устгасан нь тэднийг салсан гэх дуулианыг дэгдээгээд байсан юм.
Ким Кардашъяаны хувьд комедиан Пет Дэвидсонтой албан ёсоор үерхэж эхэлсэн бөгөөд одоогоор Кэни Уэстийн энэхүү үйлдэлд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ.

access_time 2022-02-11 16:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt