АНУ иргэддээ Украинаас гарахыг уриаллаа

АНУ-ын Төрийн департамент Украинд байгаа америкчуудад хандан Оросын заналхийлэл болон COVID-19-ийн нөхцөл байдлын улмаас Украиныг орхин гарахыг уриалжээ.

Түүнчлэн Оросын түрэмгийлэл өсөн нэмэгдэж байгаа учир иргэддээ Украин руу явахгүй байхыг уриалсан байна. Украинд байгаа иргэддээ тохирох тээвэрлэлтийн хувилбарыг ашиглан яг одоо тус улсаас гарахыг уриалж буй АНУ “Украинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон гэмт хэргийн нөхцөл байдлаас болгоомжлон дээд зэргийн анхааралтай байх шаардлагатай” гэлээ.

Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан ордон АНУ-ын Конгресстой хамтран Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хэмжээг нэмэх тал дээр ажиллаж байгаа тухай мэдэгдсэн билээ.

Тэгвэл Оросын гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин “ОХУ-ыг Украин руу довтлохоор бэлтгэж байгаа гэж буруутгах нь найруулсан өдөөн хатгалга юм” гэж мэдэгджээ.

access_time 2022-02-11 15:08

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt