Т.Ганболд: Хөгжлийн банкыг тонон дээрэмдсэн этгээдүүд нь өөрсдөө хууль хяналтын байгууллагат нь сууж байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн зээлийг төлүүлэх хариуцлага нэхэн зорилготой “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгийн үеэр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд өөрийн үзэл бодол, хэлэлцүүлгийн талаар сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрээр “Хууль хяналтын байгууллагынхан яагаад ажлаа олигтой хийхгүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Тэнд чинь Хөгжлийн банкыг тонон дээрэмдсэн эздүүд нь, тавиулууд нь ажиллаж байгаа. Хөгжлийн банкны бондын мөнгө хоёрхон банканд байршсан гэсэн хэсгийн дүгнэлт хийсэн байсан.

Сахал Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авсан ийм илтэд хулгай, дээрэмийг хуулийг байгууллагууд нь шалгадаггүй. Шуудхан хэлэхэд Монголбанкыг Голомт банк, Худалдаа Хөгжлийн банкны охин компанийн үүрэг гүйцэтгэж тэнд бүх төлөөллүүд суучихдаг. Манай Улсын эдийн засаг дээр Хөгжлийн банк, Голомт банк дээр нь нэмээд Хаан банк суугаад сүйтгэж байна шүү дээ. Гаднаас ирсэн бүх бонд хөрөнгөөр эд нар тоглож байна. Эдийн засгийн асар их эрсдэлд орчихоод байхад хуулийн байгууллагын гар хөл ажиллахгүй. Тийм учраас энэ асуудал дээр тусдаа хороо байгуулж асуудлыг шийдвэрлэж хэрэгтэй” гэлээ.

access_time 2022-02-11 15:04

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt