Банкны ажилтнуудыг алмайруулсан сүйхээтэй эр

Нэг залуу банкнаас ганцхан сая төгрөгийн зээл хүсэв. Банк мэдээж барьцаа шаардаж. Залуу “Лексус 570”-аа барьцаанд тавья гээд үлдээв. Банкны ажилтнуудын нүд оройдоо гарсан ч барьцааг хүлээж авч гараждаа найдвартай хадгалав гэнэ. Сарын дараа залуу ирээд сая төгрөгөө, дээр нь нэмээд, хүү болох 30 мянган төгрөгийг тушаав. Банкны ажилтнууд гайхсан хэвээр л.

Тэсгэлгүй яриа өдөв:
-Ганцхан сая төгрөгийн барьцаанд ийм том юм үлдээдэг. Чи нэг бол хэнэггүй чинь дэндсэн, нэг бол жаахан… юу… байх аа гэв.
Залуу:

-Би европоор аялал хийгээд ирлээ. Машинаа хотын төвийн дулаан гаражид үлдээе гэхээр 450 мянган төгрөгний төлбөр төлөх болчихоод. Тэгээд л танай банкинд хандсан юм л даа. Гучхан мянгаар машиныг минь бүрэн бүтэн хадгалж өгсөн та бүгддээ баярлалаа гэсэн гэдэг.
Нийтлэлч: Ш.Батзориг

access_time 2017-10-12 13:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt