1297 тохиолдол батлагдаж, 68 хүний бие маш хүнд байна

Эрүүлм эндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 1297 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 687 нь Улаанбаатарт, 610 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Орхон аймагт 69, Баян-Өлгий аймагт 65 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол Баянхонгор, Дорноговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2067 хүн эндээд байна.

Эмнэлэгт цар тахлын халдвартай 6219 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 599 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 68 хүн байна. Гэрээр нийт 22303 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

access_time 2022-02-11 14:43

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt