Дуучин Адель “Brit Awards”-ыг манлайлав

Лондон хотын “O2 Arena”-д 42 дахь удаагийн Brit Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдав. Энэ жилийн наадмын шилдгээр дуучин Адель тодорсон юм. Тэрбээр нийт дөрвөн төрөлд нэр дэвшсэнээс гуравт нь ялалт байгуулжээ.

Адель “Их Британийн шилдэг дуучин”, “Их Британийн шилдэг дуу” болон “Их Британийн шилдэг цомог” гэсэн төрөлд ялалт байгуулснаар нийт 12 цомын эзэн болов. Тус шагналуудыг хүртсэнээр тэрбээр хөгжмийн салбарт ноёрхсон байр суурийг үнэн зөв харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Цар тахлаас үүдэн цомгийн борлуулалтын хувь буурч байгаа энэ үед Адель цомгоо сая саяар нь зарж чаджээ.

Түүний ялалт тодорхой байсан тул зохион байгуулагчид “Их Британийн шилдэг дуу зохиогч” шагналыг санаачилж, Эд Ширанд гардуулсан аж. Эд Ширан ганцаарчилсан төрөлд тэргүүлж байсан ч Адель түүнийг давсан тул гэртээ хоосон буцах байжээ.

access_time 2022-02-11 10:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt