Найман настай хүүгийн ид шидийн түүх

АНУ-ын иргэн Приссила Морс өнгөрсөн жилийн аравдугаар сард фэйсбүүкээр сэтгэл өвтгөм нэгэн өрөвдөлтэй хүүгийн зургийг харж байжээ.

Ряан нэртэй долоон настай хүү Болгарийн өнчин хүүхдийн асрамжийн газар амьдардаг байсан бөгөөд хоол тэжээлийн дутагдалд орж, амьсгалахад ч хүндрэлтэй, биеийн байдал нь маш хүнд байгааг Морс мэдээд тэр даруй хүүг өргөж авахаар шийдэж бичиг баримтаа хөөцөлдөж эхэлсэн байна. Хүү тухайн үед долоон настай байсан ч дөнгөж гурван кг гаруй л жинтэй, нүд хальтрам төрхтэй байсан нь Приссила Морсыг ихээр айлгажээ. Учир нь хүүг өргөж авах бичиг баримт бүрдэж, баталгаажихаас өмнө, хүү дээр өөрийн биеэр очиж авахаас өмнө хүүг нас барах вий гэхээс Приссила Морс ихээр айж байснаа хожим нь Daily Mail-д ярьжээ.

Приссила Морс хүүгийн зургийг анх 10 дугаар сард харснаас хойш нэг сарын дараа бичиг баримтуудын асуудал цэгцэрч, хүүг авахаар Болгарь руу явжээ. Хүүг анх хараад сэтгэл нь өвдөж, биеийг нь асарч сайжруулахаас өмнө тэсэлгүй хорвоог орхих вий гэх бодол хамгийн эхэнд орж ирснийг Морс нуугаагүй байна.

Хүүг албан ёсоор хуулийн дагуу өөрийн нэр өргөн авсан даруйдаа Морс хүүгээ аван АНУ руу гэр рүүгээ авч явж, очингуутаа яаралтай эмнэлэгт хэвтүүлж, асарч тойлжээ. АНУ-д дөнгөж очиж эмч нартай уулзсаны дараа Приссила хүүг саажилттай болохыг мэдсэн байна. Хүүг эмнэлэгт үзүүлэхэд хэт их эрдэс бодис, хүнс тэжээлийн дутагдалд орсноос сульдан, байх ёстой биеийн жиндээ хүрэхгүй болж, маш хүнд байдалтай байжээ. Эмч нар хүүг хараад “Анх удаа ийм байдалтай хүүхдийг харж байна. Үнэндээ уучлаарай хатагтай. Тэр хэзээ мөдгүй нас барахаар байна” хэмээн нулимс дуслуулжээ. Гэсэн ч Приссила Морс тэр бүхнийг ажралгүй, сэтгэлийн тэнхээтэй байж, өргөж авсан хүүгээ тэнхрүүлэхийн тулд бүхнийг хийжээ.

Үүний дүнд хүүг анх өргөж авснаас яг нэг жилийн дараа буюу өнөөдөр Ряан 10 кг жинтэй болж, жирийн хүүхдүүдийн адил болоход тун ойртсон нь ид шид мэт гайхалтай явдал тухай эмч нар хэлсэн байна. Хэдий Ряан бусад хүүхдүүд шиг эрүүл саруул болоход багагүй хугацаа шаардлагатай ч, ганцхан жилийн хооронд гэхэд гайхалтай үр дүнд хүрчээ.
Приссила Морс болон түүний нөхөр Дэвид Морс нар өдгөө дөрвөн хүүхэдтэйгээс хоёрыг нь өргөж авчээ. Тэдний том хүү Дайлон 13 настай бол Жэк долоон настай юм. Тэд 2012 онд охин Макэнзигээ ОХУ-аас өргөж авсан бөгөөд охин төрөлхийн зүрхний гажигтай байжээ. Үүний дараа буюу сүүлд дахин хүүхэд өргөж авсан нь Ряан юм.

Приссила Морс нь өөрөө ч айлын өргөмөл хүүхэд байсан бөгөөд түүний ах есөн настайд нь мөн нас барж байсан тухай ярьжээ. Тэрээр энэ тухай “Би ахыгаа нас барахад балчир хүүхэд байсан ч эцэг эх минь түүнд ямар их хайртайг байсныг сайн санадаг. Тиймээс онцгой халамж шаардлагатай бусад хүүхдүүдэд ч туслахыг хүсдэг. Хүн бүхэн гэр бүлтэй байх эрхтэй” гэжээ.

access_time 2017-10-12 13:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt