Өндөр хаднаас бууж чадахгүй болсон малчинг эсэн мэнд буулгажээ

Малаа хариулж яваад хаднаас бууж чадахгүй болсон малчныг аюулгүй болгосон талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Ховд аймгийн Ховд сумын нутаг “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ нэг хүн хаднаас бууж чадахгүй, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 7-ны 14:21 цагт ирсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиход малчин, 32 настай, эрэгтэйг 18 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байжээ.

Аврагчид нэг цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас аюулгүй буулгасан байна.

access_time 2022-02-08 16:09

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt