Сураггүй болсон охиныг ээжийнх нь найз худал хэлж, гэрээс нь авч явсныг тогтоон, баривчилжээ

Бага насны хүүхдийг худал хэлж, гэрээс нь авч явсан тохиолдол гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрээс долоон настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх мэдээлэл хоёрдугаар сарын 5-ны өдрийн 18:20 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад долоон настай, охиныг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь тухайн өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж худал хэлж гэрээс нь гарган, улмаар түүнийг авч явсныг тогтоон маргааш нь буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан байна.

Алга болсон хүүхдийг хоёрдугаар сарын 6-ны өдөр 18:00 цагийн орчимд ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлснийг эх сурвалж хэллээ.

access_time 2022-02-07 17:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt