Хойд Солонгост орчин үеийн бүжиг заасан багшийг баривчилжээ

Хойд Солонгосын эрх баригчид оюутнуудад капиталист хөдөлгөөн заасан гэх үндэслэлээр нэгэн бүжгийн багшийг баривчилжээ. 30 гаруй насны бүжгийн багшийг өнгөрсөн сард оюутнуудад диско маягийн хөдөлгөөн зааж байгаад Социализмын эсрэг хяналтын бүлгийнхэнд баригдсан гэх мэдээлэл байна.

Социализмын эсрэг хяналтын бүлгийг Ким Жон Уны Төрийн хамгаалалтын алба удирдаж, үйл ажиллагааг нь явуулдаг. Хойд Солонгост 2020 оны сүүлээр батлагдсан Эсэргүү үзэл бодол болон соёлыг устгах тухай хуулийн дагуу тус улсын иргэд АНУ, Өмнөд Солонгосоос телевизийн шоу нэвтрүүлэг, хөгжим зэргийг нууцаар үзэж харсныхаа төлөө шийтгүүлж, тэр байтугай цаазаар авах ялаар хүртэл шийтгүүлж болзошгүй болсон.

Бүжгийн багшийг эрх баригчид баривчлах үед зурагтын оролт руу гадаад дуу, бүжгийн бичлэг бүхий флаш диск залгасан байжээ. Тиймээс Социализмын эсрэг хяналтын бүлгийнхэн флаш дискийг хураан авч, багш болон оюутан бүгдийг нь өөрсдийн төв байрандаа аваачжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн бүжгийн багшийн цалин амьдралд нь хангалттай хүрэлцдэггүй байсан учир хувиараа бүжгийн сургууль ажиллуулдаг байсан гэв. Оюутнууд нь долоо хоногт 2-3 удаа хичээллэдэг аж.

“Тэдгээр оюутнууд Хойд Солонгосын хэв маягаас илүүтэй Өмнөд Солонгос, Хятад, Америк бүжиг сурахыг хүссэн учир тэдэнд зааж байсан” гэж эх сурвалж мэдээлжээ

access_time 2022-02-07 17:18

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt