Нарантуулын босс Ш.Сайхансамбуу шинэ нам байгуулжээ

Ш.Сайхансамбуу шинэ нам байгуулжээ. Тодруулбал, тэрбээр Ардын чуулган намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгчээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн албан мэдээнд “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ” гэжээ.

Нарантуулын босс Ш.Сайхансамбуу нь 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Мөн тэрбээр анх МАН-ын гишүүн байгаад намаасаа салан тусгаарлаж, Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулж байв. Гэвч Үнэн ба зөв намаа “тэмцэгч” А.Отгонбаатарт өгчихсөн, нэг хэсэг улс төрөөс хөндийрсөн. Тэгвэл Ш.Сайхансамбуу улс төрд эргэн ирэхээр шийдсэн үү дахиад л нам байгуулах Улсын дээд шүүхэд ханджээ

access_time 2022-02-07 13:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt