О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ

Жүдо бөхийн Парисын Гранд Сламын сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр/2022.02.06/ боллоо. Уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын жингийн шилдгүүд хүчээ үзэв.

Эрэгтэйчүүдийн -81 кг
Г.Болор-Очир эхний тойрогтоо Италийн Лоренцо Пародиг ялсан ч дараагийн тойрогтоо Канадын Франкоис Гаутье Драпьюд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Саид Моллаей энэ жинд өрсөлдөх байсан ч Covid-19-ийн халдвар авсан юм.

Эрэгтэйчүүдийн -100 кг
Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Алжирийн Мустафа Яссер Бумарыг ялсан ч дараагийн тойрогтоо Бельгийн Тома Никифоровд ялагджээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг
О.Цэцэнцэнгэл эхлээд Францын Херманн Жигуибаг, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пумалаиненийг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд Японы Кокоро Кагэүраг дийлж, алтан медалийн төлөө Азербайжаны Ушанги Кокауриг иппон үнэлгээгээр ялснаар аварга болов.
Улсын начин Б.Одхүүгийн хүү өдгөө 22 настай тэрбээр ийнхүү Абу Даби болон Парисын Гранд Сламд дараалан түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн -70 кг
Ц.Энхчимэг эхний тойрогтоо Америкийн Николь Стутыг ялсан ч дараагийн тойрогтоо Японы Йоко Онод ялагджээ.
Багийн дүнгээр Япон улс долоон алт, таван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол тэдний араас гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медальтай эзэн орон Франц, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Монгол улсууд удаалжээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдаас эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү алтан медаль, -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл алтан медаль тус тус хүртлээ.

Ирэх хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Тел Авивын Гранд Слам болно.

access_time 2022-02-07 10:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt