Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цолтон 26-аар нэмэгдлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

• Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,

• Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Цээпилийн Нямаа,

•Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Буянгийн Дулмаа,

ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР

•Байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа Самбуугийн Шаравсамбуу,

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

•Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн зөвлөх профессор Насантогтохын Хүүхэнжимээ,

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

•“Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, ахмад цаг уурч Дашдоржийн Цээсодролцоо,

• Монголын байгаль орчны холбооны Дундговь аймгийн зөвлөлийн дарга Хандсүрэнгийн Цэнд-Аюуш,

• Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, ахмад тахь судлаач Дамдины Бальдир,

• Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Алтангэрэлийн Доржсүрэн,

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР

• Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Эрдэнэжамцын Дашдэндэв,

• Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Бямбадоржийн Лувсангончиг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР

•“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын үйлдвэрийн газрын ахмад холбоочин Зандангийн Цэдэнбалжир,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

•Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал Цэвээндоржийн Галбадрах,

•“Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Сувд,

•Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, “Шинэ мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Сампилын Шаравдорж,

•Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

•Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны гишүүн, бэлтгэл хурандаа Сүхбаатарын Залуухүү,

•“Шангри Ла” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин Самбуугийн Оюунчимэг,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР

•Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, хуульч Маналжавын Төрбаяр,

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

•“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат,

•Хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаа,

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

•Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Ганхуягийн Санж,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР

•Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан Шаравжамцын Бүүвээбаатар,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР

•Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч Пунцагийн Лхагважав,

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

•Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Пүрэвсүрэнгийн Дамба,

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР

Налайхын уурхайн ашиглалтын инженер асан Сандуйжавын Батдорж нарыг шагнаж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

access_time 2022-01-31 12:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt