Хоггүй орчныг хамтдаа бий болгоцгооё!

Баянзүрх дүүргээс сар шинийн баярын өдрүүд болохтой холбогдуулан “ХОГГҮЙ ОРЧИН” уриан дор өвлийн их цэвэрлэгээний ажлыг хийж байна. Цаашид их цэвэрлэгээг улирал бүр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цэвэрлэгээний ажилд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, амьдардаг иргэдийн оролцоо чухал юм.

Тиймээс өнөөдөр буюу 1 дүгээр сарын 30-нд болж буй өвлийн их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцож, өөрсдийн ажиллаж амьдарч буй ойр орчмын 50м газрыг цэвэрлэхийг уриалж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
БЗД

access_time 2022-01-31 10:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt