Л.Мөнхбаясгалан: Миний нөхөр надад ХАЙРГҮЙ болсон бололтой…

Нөхөр маань надад хайргүй болсон бололтой. Ийн дүгнэх болсонд дараах шинж тэмдгүүд нөлөөлсөн юм. Шинэ жил болох гээд турах хэрэгтэй байна гэж хэлсээр байхад албаар шим тэжээл ихтэй хоол хийж хамарт үнэртүүлж “идчих идчих” гэсэн маягтай харсаар байгаад идүүлж байна. Өглөө ажилдаа гарахад цүнхэнд сэмхээн хоол хийснийг сая мэдлээ. Бас саяхны нэг өглөө өндөр өсгийтэй гутлаа өмсөх гэхэд нуусан байв. Яагаад нуусныг нь асуухад хальтарч унана гэнэ. Хүн гоё харагдах гээд байхад хальтарч унахаар түрээ барин өсгийгүй гутал өмсүүлж “хорлов.” Үсээ гоё сэнсдүүлээд гарах гэхэд “малгай өмс” гэж үглэв.

Бас хүйтэнд даарна, ядарна гээд албаар мах чанаж аарц буцалгаж уулгав. Эртээд ханиад хүрсэн чинь муухай сармистай сүү буцалгаж өгөөд уулгах гэж зовоов. Би таргалаад байна гэж үглэхэд “Чи ерөөсөө тарган биш…. таргалахгүй гээд хоолоо хасах нь буруу” гэж цаанаасаа захиалгатай юм шиг хэлдэг боллоо…Зөндөө олон ноосон оймс байсаар байтал шинээр оймс авчраад даарна өмс гээд байна. Тэрний оронд шилэн торико авчирч болохгүй юу. Машинаа өөрөө бариад явах гэхэд “зам хальтаргаатай байгаа, би барьж өгье” гээд дагаад байна. Тэгвэл автобусаар явья гэхэд заавал автобусны буудал хүргэж өгнө гээд салахгүй байна… Орой шөнө сууж шинэ контент дээрээ жаахан ажиллья гэхээр “ядарна эрт унт” гэх боллоо. Энд хэн нэгний захиалга этр байна уу, үгүй юу… Энэ мэтээс дүгнэхэд манай хүн надад “хайргүй” болсон юм шиг санагдаад байна. Харин та нар минь юу гэж бодож байна…

access_time 2017-10-11 21:27

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt