Э.Сүхбадрах: Зургаахан настай охиноо савны хорт хавдартай болчихно гэж төсөөлөө ч үгүй
Саяхан л ардын сургуулийн алтан босгыг алхаж “сурагч” хэмээх эрхэм алдар хүртэн хөөрөн баярлаж явсан бяцхан охин өдгөө эмнэлгийн орон дээр хорт хавдар гээч аймшигт өвчинтэй тэмцэлдэн, үхэл сэхлийн заагт хэвтэж буй талаар мэдээлэх гэж байна.
Зургаахан настай дэгж дэрвэж явсан хөөрхөн охин савны хорт хавдар гэх аймшигт өвчин туссан талаар сонсоод сэтгүүлч би үнэхээр хэлэх үг олдохгүй, хөөрхий охиныг өрөвдөж, энэлэн шаналж байгаа эцэг эхэд нь бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөх юмсан гэсэн чин хүсэл тээсэн юм.
С.Цэлмэг охины аав, ээж амьдралынх нь утга учир, гэрэл гэгээ болсон ганц үрд минь амьдрал бэлэглэж, элэг бүтэн амьдралыг нь аврахыг чин сэтгэлээсээ гуйн, ард түмнээсээ тусламж хүсч байна. Охины аав Э.Сүхбадрахтай ярилцсанаа та бүхэнд хүргье.
-ХАГАЛГААРААР БАРУУН ӨНДГӨВЧ, САВНЫ 70 ХУВИЙГ НЬ ТАЙРЧ АВСАН-
-Охиноо ийм өвчтэй гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Есдүгээр сарын 16-нд би хөдөө ажилтай явж байгаад шөнө гэртээ орсон. Өглөө сэрсэн чинь охин маань уйлчихсан хэвтэж байсан. Яав ийв гэтэл “Аав аа, миний хэвлийгээр өвдөөд байна” гэсэн. Яасан юм бол гээд ээж нь намайг “Охиноо аваачаад эмнэлэгт үзүүлчих. Дээрээс хойш энд юм өвдөж байна гээд байгаа юм” гэсэн. Эмэгтэй хүүхэд болохоор доороосоо даараад байгаа юм болов уу гээд дулаан хувцаслаад л яваад байсан. Ийм айхтар хавдар тусчихсан гэж төсөөлөө ч үгүй байсан. Ингээд охиноо Эх нялхаст аваачиж үзүүлсэн.
-Эход үзүүлээд л хавдар гэдгийг шууд оношилсон уу?
-Эмч нь ямар ч байсан олгой биш байна. Эход харуулчих гэсэн. Эход харуултал “Өндгөвчний тэр хавьцаа их том хэмжээтэй юм байна. 6×4 хэмжээтэй юм байна гэсэн. Тэгээд буцаад хагалгааны эмч дээр очоод үзүүлсэн. Баруун өндгөвчинд нь уйланхай шиг юм байна. Тодорхой мэдэхийн тулд томографикт харуулах хэрэгтэй гэсэн. Томографикт харуулчихаад ирэхэд эмч нар зургийг нь хараад баруун өндгөвч нь хавдартай байна, хагалгаа хийхгүй бол цаашаа улам үрэвсэж тархаж магадгүй гэсэн. Ингээд хагалгааны эмч нар ярилцаж байгаад дурангаар хагалгаа хийхээр болсон доо. Тархаагүй байхад нь яаралтай авчихвал зүгээр гэж хэлсэн.
-Хагалгаанд хэзээ орсон бэ?
-Есдүгээр сарын 21-ний өдөр 14 цагт хагалгаанд орсон. Орой 4, 5 өнгөрч байхад эмч нь С.Цэлмэгийн ээж, аав нь байна уу гэж дуудуулсан. Яарч сандраад ортол хавдар нь сав руугаа ороод, савныхаа ард тал руу үсэрхийлчихсэн байна. Тиймээс охины чинь баруун өндгөвч, савыг нь авах хэрэгтэй гэж хэлсэн. Бид хоёр яахаа мэдэхгүй маш их айж балмагдсан. Тэгээд Эх нялхасын төрөх тасгаас бүр том эмч дуудаад зөвлөлдсөн. Дурангийн хагалгаагаа болиод шууд нээлт хийж хагалгаанд оруулж байж хавдрыг цэвэрлэхээр болсон. Ингээд баруун өндгөвч, савны 70 орчим хувийг нь тайрч авснаар хагалгаа орой долоон цаг өнгөрч байхад дууссан.
-ИРЭЭДҮЙД ХАРАМСАХГҮЙН ТӨЛӨӨ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙХЭЭР ШИЙДСЭН-
-Хагалгааны дараагаас л шууд химийн тариа хийлгэж эхэлсэн гэсэн үү?
-Хагалгаанаас гарснаас хойш хоёр, гурав хоносны дараа эдийн шинжилгээний хариу ирсэн. Гэтэл маш ноцтой хариу гарсан. Эмч нь “Та хоёр өөрсдөө маш сайн гүйж, гадаадад эмчлүүлэх арга байдаг эсэхийг хөөцөлдөхгүй бол Монголд эмчлэгдэх аргагүй болсон байна гэж хэлсэн. Хавдар тархсан хэсгийг нь авсан ч гэсэн цаана нь үсэрхийлчихсэн үлдэц нь үлдчихдэг юм байна. Ингээд миний охин есдүгээр сарын 28-наас хойш Эх нялхасын хавдарын тасагт хэвтэж байна. Аравдугаар сарын 2-ноос хойш химийн тариа хийж эхэлсэн. Тариа хийлгэж эхэлсэнээс хойш охин маань ус ч ууж чадахгүй болчихоод байгаа.
-Эдийн шинжилгээний хариу нь яг юу гэж гарсан бэ?
-OVARY:Yolk sac tumor with tumor necrosis буюу өндгөвчний хорт хавдар болох нь тогтоогдсон гэж хариу гарсан. Энэ нь бусад эд эрхтэнд үсэрхийлэх, цаашилбал амь насанд нь аюултай болохыг мэдсэн юм. Химийн тариа хийхгүй л бол маш хурдан тархаж, амиа алдах магадлалтай юм билээ.
-Одоо биеийн байдал нь хэр байна вэ?
-Хэвтэрийн хүн болсон гэх үү дээ. Жаахан ус уухаар дотор нь муухайраад, бөөлжөөд гаргачихаад байгаа. Миний охин энэ намар хичээлд ороод дөнгөж арван хэдхэн хоног явж байсан юм.
-Гадагшаа яваад эмчлэгдэх боломж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Гадаадын эмнэлгүүдэд хандсан уу?
-Бид хоёр ирээдүйд харамсахгүйн тулд охиныхоо төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн. Тиймээс гадагшаа дотогшоо явуулж эмчлүүлэх арга боломж юу байна бүгдийг судалж эхэлсэн. Энэхүү өвчнийг цаашид Монголдоо эмчлэх боломжгүй учир бид яаралтай хилийн чанадад очиж эмчлүүлэх хэрэгтэй. Бид одоогоор Франц, Герман, БНСУ, БНХАУ-ын эмнэлгүүдэд хандсан байгаа. Гэвч одоогоор аль ч эмнэлгээс нь хариу ирээгүй байна. Миний охиныг эмчилж чадах эмнэлэг байгаа гэдэгт итгэж байгаа. Мэдээж нааштай хариу ирвэл эмчилгээний зардал мөнгө нь хэдэн саяар тоологдохыг хэлж мэдэхгүй. Миний охин цаг алдалгүй эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Охины минь амьдралд цаг хором бүр үнэтэй байгаа учир та бүхнээсээ сэтгэлийн өглөг хандив гуйж байгаа юм шүү.
-ОХИН МИНЬ ЭЭЖ ХҮН БОЛОХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН-
-Савных нь 70 хувийг, баруун өндгөвчийг нь авчихсан. Харамсалтай юм?
-Хавдар нь үсэрхийлчихсэн болохоор яалт ч үгүй тайрах шаардлагатай байсан гэж хэлсэн. Савных нь бага ч гэсэн хэсэг үлдсэн болохоор эмчилгээ хийлгээд эдгэрсэн тохиолдолд эмэгтэй хүний гормон нь байгаад биений юм нь цаашид ирэх боломжтой гэж эмч нар ярьж байсан. Харин хэзээ ч хүүхэдтэй болох боломжгүй болсон доо. Уг нь анх хагалгаанд орохоос өмнө баруун өндгөвчийг авлаа гэхэд хүүхэдтэй болох магадлал 50 хувь болох байх гэж ярьж байсан. Гэтэл хагалгааны явцад хавдар үсэрхийлсэн байсан учраас савных нь 70 хувийг авчихсан. Савыг нь бүрмөсөн юу ч үгүй авчихаар эмэгтэй хүний ямар ч гормон ялгарахгүй, нэг ёсондоо эмэгтэй хүн байхаа больдог гэж байсан.
-Өмнө нь бага насны хүүхэд өндгөвчний хорт хавдар тусч байсан тохиолдол байдаг юм болов уу. Эмч нараас асуусан уу?
-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй гэсэн. Анх удаа бага насны хүүхэд ийм хорт хавдраар өвчилж байгаа болохоор яаж эмчлэхээ эмч нар сайн мэдэхгүй л байгаа юм шиг байна. Эмч нарын ярьж байгаагаар өмнө нь Монголд 17-той эрэгтэй хүүхэд ийм төрлийн хорт хавдар тусч байсан гэсэн. Тэр хүүхэд хорт хавдартайгаа мэдэхгүй олон жил болчихсон, нярай хүүхдийн толгой шиг том хавдар үүсчихсэн байсан гэж ярьж байсан. Тухайн хүүхэд амиа алдсан юм билээ.
-Яг юунаас болж ийм хавдар үүссэнийг тогтоох боломж байдаггүй юм болов уу?
-Эмч нарын хэлж байгаагаар бүр эхийн хэвлийд байхад нь сав нь үүсэхэд хамт үүссэн уйланхай байж магадгүй гэж хэлсэн. Төрөлхийн гэсэн үг. Хавдар үүсэх шалтгааны 95 хувь нь тодорхойгүй, зөвхөн таван хувь нь удамшлынх байдаг гэдэг юм байна.
-Охиныхоо төлөө чадах бүхнээ хийгээрэй.
-Тэгнээ. Баярлалаа.
Та бүхэн С.Цэлмэг охины аав ээжтэй холбогдож, тэдэнд сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл доорхи утсаар холбогдох боломжтой юм шүү.
Аав: Энхбаатарын Сүхбадрах (99643562)
Ээж: Насаннэмэхийн Бямбамаа (95643562)
Охин: Сүхбадрахын Цэлмэг Хандивын данс: Хаан банк 5020912097 Энхбаатарын Сүхбадрах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
НОХОЙ, МУУР УСТГАХ АЖЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ₮24 МЯНГА БОЛГОН ШИНЭЧЛЭХЭЭР ТАНИЛЦУУЛАВ
2023-03-23
-
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ЭЦЭСЛЭН БАТЛАВ
2023-03-23
-
МОНГОЛ, АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
2023-03-23
-
ЧЕХ УЛСАД СУРАГГҮЙ БОЛСОН МОНГОЛ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
2023-03-23
-
МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
2023-03-23
-
2023 ОНД УЛААНБААТАР ХОТЫН 7 БАЙРШИЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2023-03-23
-
ГУРВАН НАСТАЙ Ц.БАТЗАЯА ХҮҮД 50 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ
2023-03-23
-
ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАЖ ЧАДДАГ ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙДАГ
2023-03-23
-
БЕТХОВЕНЫ ҮСЭНД ГЕНЕТИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ НЬ ТОДОРХОЙЛЖЭЭ
2023-03-23
-
ЯПОНД ХООЛ ИДЭЖ БАЙХДАА УТАС ҮЗЭХИЙГ ХОРИГЛОВ
2023-03-23
-
Б.Зоригоо: Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкнаас биш Голомт банкнаас зээл авсан
2023-03-23
-
Өвөрхангайн Богд суманд хүчтэй шуурганы улмаас таван ханатай гэр нуржээ
2023-03-23
-
ТикТокын гүйцэтгэх захирал өнөөдөр АНУ-ын конгрессын сонсголд оролцоно
2023-03-23
-
Хятад улс mRNA технологиор бүтээсэн анхны вакцинтай болжээ
2023-03-23
-
ЦЕГ: Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ
2023-03-23
-
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
2023-03-23
-
“ЮБИКАБ” ХХК олон нийтийн компани болно
2023-03-23
-
Японд анх удаа хоосон орон сууцнаас татвар авдаг болно
2023-03-23
-
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой нээлттэй сонсгол хийнэ
2023-03-23
-
Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна
2023-03-23
-
25-НААС НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “НАУРЫЗ-2023” БАЯРЫН ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
2023-03-22
-
Ч.Хүрэлбаатар: Инфляц тасралтгүй буурч байна
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ
2023-03-22
-
ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
2023-03-22
-
Багш, удирдлагууд цагдаад мэдүүлэг өгөхөөр явж байна
2023-03-22
-
Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна
2023-03-22
-
Шри Ланка ОУВС-ийн тусламжийн эхний хэсгийг хүлээж авлаа
2023-03-22
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101476 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63670 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53588 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43713 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40239 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34726 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32647 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32101 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28675 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28501 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27740 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25436 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23630 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23419 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22942 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22359 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22346 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22254 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21960 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21579 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан