автобусаараа цагцаагийн газарт очиж ШАЛГУУЛСАН нь….

Мах импексийн цэнхэр автобусын зорчигчид автобусаараа цагцаагийн газарт очиж ШАЛГУУЛАВ.
Өчигдөр болсон хүндхэн явдлаа сэрэмжлүүлэг үүднээс бичмээр санагдлаа.
Дүүгийнхээ сургуулиас ном авхуулаад хэд хоног уншсан юм. Дүү эгээ номны хугацаа өнөөдөр дуусна аваад ирээрэй гэснээр МУИС-ийн 2 орох болов. Мах импекс гээдл 10р хорооллын буудалаас суух болгонд байж байдаг цэнхэр автобус маань байдаггүй. 20минут хүлээж эцэст нь нэг ирдэг юм байна. Хүн ихтэй автобусруу чихэлдсээр байгаа л суугаад, за тэгээд дотор ороод наашаа цаашаа сэгсчүүлсээр байгаал ашгүй нэг эвтэйхэн байрлал олж аваад зогсож байсан чинь автобусны хойноос л чихэлдээл хар хурдаараа 13-14насны банди гүйгээл хүмүүсийн нилээн дургүйг хүргээд авлаа. Тэгсэн жолооч дээр очоод ахаа миний утас алга болчлоо л гэжийнэ. тэгсэн жолооч би одоо тэгээд яахын гээд нилээн уурлангүй.

Тэгсэн хажуунаас нэг эгч муу сайн заваан хулгайч нар хүүхдийн утас гаргаж агөөч гээд л хүн болгон дор бүрнээ ээ яанаа, одоо олдохгүйшд, зарим нь хохино юмаа маллаад явж чадахгүй гээд л амандаа үгэлцээгээдл… утсаа хаядаг банди учиргүй орилоод л уйлаад эхэлсэн анзаарсан чинь хэл яриа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөөрхий минь би мөнгө өгье миний утсыг өгөлдөө манайх хотод байдаггүй гээд л уйлж гарсан. Утасруу залгаж үзээд хо бо аргүйшд хулгайч тэр дороол арга хэмжээ авдаг биз гэж дотроо бодчоодл зогсоод байлаа. 25-р эмийн сангын буудал дээр ирсэн жолооч зогссонгүй. Хүүхдийн утас авсан хүн гаргаж өгтөл зогсохгүй шүү гээдл яваад байлаа. Тал хувь нь уурлаадл ажил төрөл хэцүүдлээ гд аргагүйдээ түгжрээ дунд явж ядаж байхад…тэгсэн урд сууж байсан өмөөрдөг эгч ядарсан зовмон хүүхдийн утсыг гаргаад өгөөч та нар яасан балиар юм гээл хамаг чангаараа орилоол нөгөө бандийг очоод шалга миний дүү гээл явлаа хойд хаалга дээр 25р буух байсан хүмүүс нилээн ууртай нэгж шалга гээл нэг эгч бүр бүүр би авчаа юу өмөөрдөг эгчтэй алсын зайнаас хэрэлдээстэй.

Хажууд нь байсан нэг залуу муу мэдрэл П минь хурдан шалга юу юу гэнэ хамаг хараалаа урсгаал том том дууграал чи чинь бүр юу юу гэсээр харааж унасан. Нөгөө хүүч сүүлрүүгээ би айгаад байна би шалгаж чадахгүй өгчилдөө гээл уйлсаар. Нөгөө залуу бүр хамаг хүний анхаарал татаал загнаад байдын би тэсэхгүй чи мал маань наад хүүхэдвчинь угаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна бүгд л яарч баахад чи тайван байчаач гэсэн бүр хулгайчийн хамсаатнаараа дуудуулаад урагшаа харлаа хэхэ. нэг харсан гранд дээр иржийнэ хүмүүс уурлаал ашгүй цагдаа ирж шалгахаар болов автобусад байсан бүх хүмүүс нэгжүүлхээр болоод цагдаа ирсэн юм хумаа сайн үзээрээ карма цүнхүүрүү чинь хийсэн байх вий гээл.

Би ч кармандаа үзээл цүнхээ уудалсан өөрийн минь утасны кэйс ээээ дүфффф за адилхан кэйс энтртэй биш байгаадаа гээл дотроо бодчоол байж байсан чинь ард миний түрийвч алга байна гэж сонсогдоол өнгөрөв. автобус хөдлөөл урд цагдаагын машин дохиогоо дугаргаал цэнхэр маань араас нь дагаал явлаа буцаал 10руу явах гэж бодсон Баянгол дүүргийн цагдаагын хэлтэс дээр ирээд урд хаалгаар бүгд нэгжүүлээд нэг нэгээрээ буугаадл. Гадаа 3 4цагдаа зэрэг нэгжээл эрэгтэй хүмүүсийгч бүүр сайн нэгжиж байнааа хамаг юмын тэмтрээстэй. Би нөгөө кэйснээсээ болоод за яанаа гэж бодоол гай болоод адилхан байвал шалгана энтр гээд лай болж өгнөдөө гэсэн юм бодож байсан ашгүй бишээ л гэж байна. Тийм байлгүйдээ гдл дотроо баярлаал.

За тэгсэн цагдаа энэ мөнүү гээд цэнхэр дотроос шар түрийвч гаргаад ирж байна. Хүмүүс өө муу хулгайч байна хэн бэ гээл нэг нэгэнлүүгээ ширтээл. За автобусны хүмүүс дууслаа хүүхдийн утас байдаггүй. Цаана л бөөн юм болоод байна 2хүнийг аваад явлаа гээдл харин тэгсэн чинь хөөрхий нөгөө хүүг харааж зүхээл, намайг хулгайчийн хамсаатан энтрээр нь дуудаад байсан залуу авсан болж таарсанадаа хөгийн бүр.
Ер нь тэгээд хулгайч хүн би хулгайч гээд бичиг зүүгээд явдаггүй болхоор дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байхыг хүсье.
Бас мах импексийн цэнхэр автобусны ууртай жолооч ахад цаг алдалгүй буудал бүр дээр зогсож хаалгаа онгойлголгүй арга хэмжээ авсанд баярлалаа гэж хэлье.

Хүмүүс минь бас юманд хүлээцтэй уужуу тайван хандаж сураарай . хөгжлийн бэрхшээлтэй хэл ярианы гажигтай, харгалзах хүнгүй явж байсан тэрхүүг бол магтмаар байна.

access_time 2017-10-11 18:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt