Охинтойгоо салах ёс гүйцэтгэж сүүлийн удаа үнссэний дараах гайхамшиг

Ли Мур, Уиллъям нар гэр бүл болж хоёр сайхан хүүхэдтэй болжээ. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч урьдчилан таашгүй. Нэг л өдөр гэнэт охиных нь үс унаж бие нь муудаж эхэлсэн байна.

Тэд Лондонгийн хамгийн сайн эмнэлэгт охиноо үзүүлжээ. Харамсалтай нь эмч нар бяцхан охинд хэдхэн цагийн нас үлдсэн гэдгийг дуулгасан байна. Эмч нарын оношилсноор 60.000 хүүхэд тутамд нэг тохиолдох эсийн ферментээ өсгөх чадваргүй гэсэн онош тавьжээ. Тиймээс охины өсөлт, үс хумсны ургалт зогсчээ. Охины бие цагаар муудаж эмч нар ойр дотны хүмүүсээ дуудаж салах ёс гүйцэтгэхийг сануулсан байна.


Ли Мур, Уиллъям нарын гэр бүлийнхэн цуглаж охинтой салах ёс гүйцэтгэж амьсгалын аппаратыг нь салгахыг хүлээж зогсчээ. Ли Мур сэтгэлээ барьж дийлэхгүй охиноо үнсээд гараас нь барьж бурханд залбирсан байна. Тэрээр охиных нь амийг аврахыг наминчлан өдөржин гуйсан гэнэ. Ингээд үдээс хойш охины амьсгалын аппаратыг салгажээ. Ли Мур охиныхоо гарыг тавьж чадахгүй барьсаар гуйсаар л байж… Үүний дараа гайхамшигтай үйл явдал болж охины гар бүлээсэн, нүүр нь улаа бутарсан байна. Охин ч сэргэж ээжээ дуудан уйлжээ.

Эмнэлгийн ажилтнууд ч гайхаж бөөн баяр хөөр болжээ. Гайхамшигтай нь энэ өдөр Христийн мэндэлсний өдөр байсан бөгөөд энэ өдрийн хамгийн сайхан бэлэг хэмээн Ли Мур, Уиллъям нар билэгшээдэг байна. Өнөөдөр охин нь үс хумс нь ургаж эрүүл саруул өсч байгаа юм байна. Харин эрдэмтэд охины бие гэнэт сайжирсан шалтгааныг хараахан олж чадаагүй байгаа гэнэ.Л

access_time 2017-10-11 15:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt