Ээжийгээ айлгах гэж байгаад цонхоор унагаачихжээ

Нева мөрний эрэг дээр орших Санкт-Петербург хотын цагдаагийнхан тус хотын оршин суугч, 31 настай Алексей Дмитриевт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Тэрээр энэ сарын 17-ны орой гэртээ халамцуу ирэхэд нь ээж нь дэлгээтэй цонхныхоо өмнө зогсож байсан аж. Согтуу эр ээжийгээ тоглоомоор айлгах санаатай хөлнөөс нь шүүрч автал барьж чадалгүй цонхоор унагачихсан гэнэ.

Хэдийгээр хоёрдугаар давхарт байсан ч настай эмэгтэй нэлээн хүнд гэмтсэн байна. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн боловч дараа өдөр нь таалал төгсчээ.

Хүү Алексейг “санамсаргүйгээр хүний амь хохироосон” хэрэгт буруутгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

access_time 2017-10-10 17:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt