Нийслэлд өчигдөр 3686 хүн коронавирусийн шинжилгээнд хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3686 хүн оношилгоонд хамрагдсан ба 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 13,906 хүнийг хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 86 өрхийн эрүүл мэндийн төвд ариутгал халдваргүйтгэл хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийн баримтлах халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.
News.gogo.mn

access_time 2020-11-19 18:06

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt