2020 оны хамгийн том тэргэл сар маргааш мандана

Энэ жилийн хамгийн том, хамгийн тод тэргэл сар маргааш /2020.04.07/ мандах юм байна. Өмнөд Солонгосын одон орон, сансар судлалын хүрээлэнгийн (KASI) мэдээлснээр “супер” сар мягмар гаригийн оройноос лхагва гаригийн үүр хүртэл үзэгдэх бөгөөд хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 31-нд мандсан хамгийн том тэргэл сарнаас 14 хувиар том харагдах аж. Мөн энгийн тэргэл сарнаас 30 хувь илүү гэрэлтэй, бага зэргийн ягаан туяатай байх болно гэжээ.

2020 онд нийт гурван удаа “супер” том сар мандах ба энэ удаа дэлхийд хамгийн их ойртож ирэх болно гэдгийг одон орон судлаачид мэдээлж байна. Дараагийн удаа ийм хэмжээтэй сарыг хүн төрөлхтөн 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд харах бол 21-р зууны хамгийн том сарыг 2052 оны арванхоёрдугаар сарын 6-нд харах боломжтой аж.

Эх сурвалж: Forbes, Korea Times

access_time 2020-04-06 17:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt