ТА УГААЛГЫН МАШИНАА ЯАЖ ЦЭВЭРЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ ТЭГВЭЛ БИД ТАНД ТУСАЛЪЯ…

Танай угаалгын машинд дараах асуудлууд гарч байна уу?
• Эвгүй үнэр үнэртэх
• Хүчтэй дуутай болох
• Сэгсрэх хүч нь харилцан адилгүй байх
• Угаалтын чанар муудах, хувцасны өнгө алдуулах
• Зарим тохиолдолд угааж байх үедээ алдаа зааж гацах гэх мэт.
Хэрэв эдгээр асуудал байгаа бол угаалгын машинаа цэвэрлэх шаардлагатай болсоныг танд сануулж байна.Учир нь хувцас угаах бүрт бохирдол, тортог, угаалгын нунтагийн үлдэгдэл зэрэг угаалгын машин дотор хуримтлагдаж байдаг. Үүнийг цэвэрлэхгүй удах тусам угаалгын машины ажиллагаанд муугаар нөлөөлөх, угаалгын чанар муудах, эвдрэл гарах эрсдэлтэй.

Мөн бохирдол ихтэй машинаар угаасан хувцас нь хүний биед элдэв төрлийн арьсны харшил, тууралт, өвчлөл, мөөгөнцөр зэргийг үүсгэдэг гэдгийг бид анзаардаггүй. Дотоод эд ангиуд нь байнгын нойтон чийгтэй байдаг тул бидний нүдэнд харагдахгүй зэврэлт үүсэж ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Иймд угаалгын машины цэвэрлэгээ, ариутгалыг зориулалтын бодис ашиглан сар бүр тогтмол хийж байх нь бидний хэвшил болгох дадлын нэг билээ.

Mr.Strong брэндийн Угаалгын машин цэвэрлэгч бодис нь дараахь хосолмол үйлчилгээтэй.
• Угаалгын машин ариутгах, нян бактери мөөгөнцөрийг устгаж, цэвэрлэх
• Дотоод эд ангийн зэврэлтийг цэвэрлэх, дахин зэврэлт үүсэхээс хамгаалах найрлагатай, бохирдолоос үүдэлтэй эвдрэл гэмтлээс сэргийлнэ.
Энэ бүтээгдэхүүнийг сард дор хаяж нэг удаа, угаалга их хийдэг бол тухай бүр нь хэрэглэх нь зүйтэй.

Хагас автомат машинд хэрэглэх заавар:
1. Машиндаа цэвэрлэгчээс 1 уутыг( бохидол их бол 2 уут) хийгээд халуун усаа хийнэ
2. Бүтээгдэхүүнийг бүрэн уустал 15-20 минут угаалгын горимоор ажиллуулна.
3. Усаа асгалгүйгээр 1 цаг (их бохирдолтой бол 2-3 цаг) орчим угаах горимыг зогсоож дэвтээнэ.
4. Үүний дараа угаалгын горимын дагуу 15-20 минут орчим ажиллуулан бохир усыг асгаж цэвэр усаар зайлна.
5. Гар хүрэх газруудад механик цэвэрлэгээг давхар хийх нь зүйтэй.

Автомат угаалгын машинд хэрэглэх заавар:
1. Машиныхаа хувцас хийдэг хэсэгт энэхүү цэвэрлэгчээс 1-2 уутыг ( бохидол их бол 2 уут) хувааж хийнэ
2. Барабан цэвэрлэгээний горим дээрээ тохируулна. Хэрэв ийм тохиргоо байхгүй бол усаа 60 градус дээр тохируулна.
3. Угаалгын стандарт горимын дагуу ажиллуулна.
4. Гар хүрэх хэсгүүдэд механик цэвэрлэгээг давхар хийх нь зүйтэй.

Санамж: Бохирдол ихтэй бол өндөр градустай халуун усыг ашиглана. Олон цагаар ажиллуулах нь угаалгын машиныг гэмтээх аюултайг анхаарна уу.

Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй борлуулагч: Нис Нис Трейд ХХК, Утас: 8800-0087

access_time 2017-10-10 14:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt