“Google” компани БНХАУ дахь салбарынхаа ажилтнуудыг эх орондоо эргэн ирэхийг зөвлөжээ

Шинэ коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор Америкийн “Google” компани БНХАУ дахь салбарынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ.

“Google” компани эх газрын Хятад, Хонконг, Тайвань дахь салбарынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон тухай өмнө нь “The Verge” цахим хуудас мэдээлсэн байна. БНХАУ-д байрладаг ажилтнууддаа “Google” компани эх орондоо эргэн ирж, ажлаа 14 хоногийн хугацаанд гэрээсээ хийхийг зөвлөжээ.

Эх газрын Хятадад байрладаг “Google” компанийн салбар нь борлуулалт, зар сурталчилгааны техникийн хангамжтай холбоотой асуудлуудыг хариуцан ажилладаг байна.

БНХАУ-ын Ухань хотод “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа дэгдэж эхэлсэн тухай эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Пүрэв гарагийн байдлаар энэ өвчнөөр 7000 гаруй хүн халдварлаж, өвчний улмаас нас барсан хүний тоо 160 даваад байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ

access_time 2020-01-30 11:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt