Оюутолгой компанид оюунт толгой хэрэгтэйг оройтож мэдсэн монголчууд

Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөе гэж тогтжээ. “Оюутолгой” төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д оруулахаар болов гэв. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн анхны хурлаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж. 2010 оны тавдугаар сараас хойш “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж мөн чөлөөлсөн байгаа. Төрийн томилгоо гэдэг байндаа тусах сум шиг мэргэн байхгүй аваас улс эх орны эрх ашиг хохирдог нь нууц биш. Тэр дундаа Монгол Улсын саалийн үнээ гэгддэг Оюу толгой хэмээх том төсөлд яагаад ч нэг муу ширээний мануухай хоол хороож суух учиргүй.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуруугаа даран тоолж байгаад “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг адилхан болгож байна. Нэгдүгээрт, гүний уурхай, олон улсын банк санхүүч мэргэжилтэй, олон улсын төсөл хөтөлбөр удирдсан, хууль эрх зүйн мэдлэгтэй байх шаардлага тавина. Энэ гурван шалгуурт тэнцсэн хүнийг ажиллуулна. Нэг жилийн хугацаанд ажиллана. Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа учраас жил бүр ажлыг нь дүгнэе гэж байгаа юм. Одоо ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдээс шалгалт авна. Тухайлбал, англи хэлний шалгалт авна. Ажлын хэсгийнхний саналыг Засгийн газарт танилцуулна. Сайдуудаас санал авна. Ингээд олон улсад мөрдөгддөг шаардлагад нийцсэн шалгуураар ТУЗ-ийн гишүүдийг сонгоно. Ажлыг 14 хоногийн хугацаанд зарлах байх” гэлээ. Тэрээр мөн… Үргэлжлэл

access_time 2020-01-30 11:37

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt