УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан машин осол гаргаж, хүний амь эрсэдсэн хэргийн мөрөөр
С.ЧУЛУУНБАТ: Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ОЙР ТОЙРНЫ ХҮМҮҮС ХУДЛАА ЯРЬСНААС БОЛЖ АХТАЙГАА УУЛЗАЖ ЧАДСАНГҮЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүү харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Хэргийн газарт Булган аймгийн Замын цагдаа, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчид ажиллажээ. Хэргийн газарт хийсэн шинжээчдийн дүгнэлт одоогоор гараагүй байна. Талийгаач С.Чулуунхүүтэй сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хамт амьдарсан Г.Хуягбаатар, эхнэр н.Заяа нартай уулзлаа. Тэд “Талийгаач С.Чулуунхүү хүнд ямар ч гэм хоргүй хүн байсан. Манай нутгийн олон айлд тус хүргэж байсан ачтан байгаа юм.
Айл саахалтынхныхаа хонь, ямааг хариулж өгдөг. Өвс хадлан бэлтгэхэд нь тус дэм болдог. Уг нь эгч дүү тавуулаа юм билээ. Гэхдээ ар гэрийнхэндээ гай болохгүй гээд манай энэ хавийн айлуудаар хоноод яваад байдаг байсан. Тогтсон амьдрал, гэр орон, эхнэр хүүхэд байгаагүй. Манайд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. “Та гэртээ харихгүй юм уу. Дүү чинь таныг гэртээ авчрах гээд эрээд явсан гэх юм” гэхээр юм хэлэхгүй дуугүй суугаад байдаг байсан.
Манайд амьдарч байх хугацаандаа нэг ч удаа ямар нэгэн муухай авир гаргаж байгаагүй. Бид ч хэдэн төгрөг илүүчилж, цалин хөлс өгдөг байсан. Эгч дээрээ сүүлийн хоёр жил очсонгүй. Гэхдээ “Энэ жил эгч, дүү нараа бараадаад Эрдэнэт хот орж дулаан газар өвөлждөг юм билүү” гэж бидэнд ярьж байсан. Хэрэг гардаг өдрийн өглөө жаахан халамцуухан явсан. Тэгэхдээ ухаан мэдрэлээ алдах хүртлээ согтуу байгаагүй. Хурдтай ирж байгаа машины урдуур амжиж орох гэж яваад л мөргүүлчих шиг боллоо. Даанч харамсалтай зүйл боллоо. Сайд нь байна уу, жолооч нь байна уу хамаагүй. Бидний зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Хүний амь шүү дээ” гэв.
Талийгаач С.Чулуунхүүгийн унаж явсан мотоцикль ийм болжээ
ОСОЛ ГАРГАСАН “ЖИ КЛАСС” МАРКИЙН ЖИЙПИЙГ ХЭН БАРЬЖ ЯВСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Бид хэргийг шалгаж байгаа цагдаа нартай уулзаж мэдээлэл авах гэсэн боловч “Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга байна” гэв. Харин албаны эх сурвалжаас дээрх хэрэгтэй холбоотой хэд хэдэн ноцтой мэдээлэл авсан юм. Тэрбээр “Цагдаа нар ослын газарт дарга нартайгаа очсон байна лээ. Аймгийн прокурорын дарга нь хүртэл алба хаагчдаа ахалж очсон байсан. Жирийн нэг осол гарсан бол хууль хүчний дарга нар ингэж сүр дуулиантай ирэхгүй нь тодорхой. Сайд даргатай холбоотой болохоор хөл алдаж байгаа юм. Мэдээж үүний цаана хэргийг үнэн зөв шийдэх үү гэсэн эргэлзээ гол асуудал болж байгаа. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид сайдын машинд үзлэг хийгээгүй юм шиг байна лээ. Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай “Жи Класс” маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг гэсэн. Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар осол гаргасан машиныг заавал журмын хашаанд саатуулж, лацдаж байгаад шинжилгээ хийдэг. Машины хүрдэн дээрээс осол гарах үед хэн жолоодож явсан бэ гэдгийг тогтоохын тулд заавал хурууны хээ авдаг.
Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор энэ шинжилгээг хийлгүй явуулчихсан гэсэн. Н.Номтойбаяр сайдын машины урд талын хөндлөн төмөр хэдхэн сантиметр ханзарч, нүүрний хэсгийн гоёл цөмөрсөн байсан. Тэр зургийг нь авчихаад явуулсан байна лээ. Тэгсэн хэрнээ талийгаачийн мотоциклийг аваачаад журмын хашаандаа хийчихсэн байгаа юм. Үүнийгээ аймгийн цагдаа, прокурор “Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай “Жи Класс” маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр машиныг нь саатуулж, журмын хашаанд хийж болохгүй. Хууль зөрчсөн асуудал болно” гээд явуулчихсан байдаг. Хүний амь нас хохирчихоод байхад УИХ-ын гишүүний эрх дарх хэнд хамаатай юм бэ. Энэ бүгдээс болж машиныг сайд Н.Номтойбаяр барьж явсан уу, жолооч залуу барьж явсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Хуулиндаа УИХ-ын гишүүн авлига авсан, хүн амины хэрэгт холбогдсон бол шууд цагдан хорьдог. Гэтэл Булганы цагдаа, прокурор сайдаас айгаад шууд явуулчихсан байна лээ.
Талийгаачийг урсгал сөрж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж хэмжилтээр гарч ирсэн гэж манай цагдаа нар ярьж байна лээ” гэв. Булган аймгийн цагдаагийн хэлтэс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн Н.Номтойбаяраас гэрчийн мэдүүлэг авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа.
С.ЧУЛУУНХҮҮГИЙН ГОЛ СУДАС ТАСАРСНААС БОЛЖ ДОТУУР ЦУСАЛДАН АМИА АЛДЖЭЭ
Бид Хутаг-Өндөр сумын “Дондогийн булаг” буюу хэрэг гарсан газраас Булган аймгийн төв рүү хөдөллөө.Талийгаач С.Чулуунхүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг хоноод амиа алдсан юм. Тиймээс Булган аймгийн цагдаагийн хэлтэст түүнд хамаарах хэргийг шалгаж байгаа. Биднийг Булган аймгийн төв орох үед нутгийн иргэд “Н.Номтойбаяр сайд мэдээлэл хийж байна. Бүр дайрч амь насыг нь хөнөөсөн хүнээ гэр оронгүй архичин, гуйлгачин байсан гэнэ. Жолооны үнэмлэх байхгүй ч гэх шиг зүйл яриад байна. Хэзээ байтлаа мотоцикль жолоодох эрх бүхий үнэмлэх манай улсад байсан юм. Үхсэн хүн үг хэлж чадахгүй гээд нас барсан хүнийг доромжилж байгаа юм байх даа. Нийгмийн хамгааллын сайд хүн иргэнээ ингэж доромжилж, дорд үзэх гэж дээ” хэмээн уурлаж, дургүйцлээ илэрхийлж байв.Түүнчлэн “Машинаа өөрөө жолоодож явсан байж өөр хүнд хэргийг үүрүүлэх гэж байна” гэх яриа ч гарсан байв.
Талийгаач 2017 оны есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. С.Чулуунхүү эмнэлэгт ирэхдээ хагас ухаан алдсан байдалтай байсан гэдгийг тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгийн эмч нар хэлж байв. Тэрбээр машинд хүчтэй мөргүүлсний улмаас эгэм, баруун гарын шууны яс нь хугарсан байжээ. Анхан шатны үзлэгээр талийгаач хэвлийдээ дотуур цус алдаад байгаа шинж тэмдэг илэрсэн байна. Аймгийн эмч нар яг хаанаа гэмтэл авч, аль хэсгээрээ цус алдаад байгааг тогтоож чадаагүй байна. Тус эмнэлэгт рентген аппарат, эхо аппаратнаас өөр сүүлийн үеийн тоног төхөөрөмж байхгүй гэнэ.
Хэрэв компьютер оношлогоо, томографик зэрэг тоног төхөөрөмж байсан бол бүрэн оношлогоо хийлгэх боломжтой байжээ. Ингээд аймгийн эмч нар яаралтай мэс засалд орж, хэвлийг нь нээсэн байна. Мэс засал хийхдээ эмч нар ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулах ёстой байдаг. Гэвч талийгаачийн ар гэрийнхнийг хөдөөнөөс дуудаж ирээд мэс засал хийх зөвшөөрөл авах гэсээр байтал цаг хугацаа алдах учраас яаралтайгаар мэс засалд оруулжээ.
Энэ талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Энхмаагаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч н.номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүүгийн амь насыг аврах боломж байгаагүй юм уу?
-Манай эмнэлгийнхэн талийгаач С.Чулуунхүүд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Манай эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ их хүнд бэртэл гэмтэл авсан байсан. Аарцагны яс нь хугарснаас болж гол судас нь тасарсан. Гол судас тасарснаас болж дотуур цус алдаж харамсалтайгаар амь насаа алдсан. Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлэг. Бид мэс засал хийж, эрчимт эмчилгээний яаралтай эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Төвийн хойд бүсийн нэгдсэн төв буюу Орхон аймгийн эмч нарын багийг дуудаж, ажиллуулсан. Талийгаач нэлээд хэмжээгээр согтууруулах ундаа уусан байсан. Бид гурван цаг гаруй мэс ажилбар хийсэн. Ингээд биеийн байдал нь тогтворжиж, хэвийн болсон. Зүрх судас болон даралт, пульс нь хэвийн цохилж эхэлсэн.
Бид хоёр ээлжээр сувилагч гаргаж, талийгаачийг байнга хяналтдаа байлгасан. Ингээд маргааш нь биеийн байдал тогтвортой болж ухаан орж, эмч сувилагч нартай ярьж байсан. Гэхдээ нарийвчилсан шинжилгээг бүрэн өгөх шаардлагатай байсан нь мэдээж. Ингээд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү буюу Эрдэнэт хот руу явуулахаар болсон юм. Талийгаачийг эмнэлгийн үүдний түргэн тусламжийн машин руу оруулах үед даралт нь унаж, зүрхний хэм алдаж эхэлсэн. Ингээд буцааж оруулаад аппаратанд шууд залгасан. Харамсалтай нь тусламж авч чадалгүй амьсгал хураасан. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Бид сайд ч бай, жирийн иргэн ч бай ялгалгүй эрдэнэт хүний амь аврахын төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Гэхдээ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүйн зовлон их байна. Бид өөрсдийн олон жилийн туршлага, мэдрэмжээр оношлогоо хийж байна шүү дээ. Хэдий болтол иймэрхүү байдалтай байхыг мэдэхгүй. Хэрэв компьютер оношлогоо, томографикийн эмнэлгийн тоног төхөөрөмж байсан бол өөр асуудал.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
32 best “Love Songs for Him” (Classic, Rock, nation & A lot more)
2023-03-27
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101478 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63674 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53593 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45556 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43718 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40244 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34732 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32750 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32651 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32106 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31841 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28678 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28579 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28505 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28032 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27906 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27876 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27743 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25440 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24305 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23634 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23449 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23422 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22945 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22361 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22348 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22261 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21964 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21587 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21385 Уншсан