“Хариуцлагатай аялцгаая” зорилтот аянд дэлхийгээр аялагчид нэгдэв

Гадаад харилцааны яам, “Дэлхийгээр Аялагчид Ворлд Вандерерс” ХХК-ийн хооронд хилийн дээс алхаж, гадаад улсыг зорьж буй монгол иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэх, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд ГХЯ-наас АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээг өргөжүүлэх, гадаадад зорчих иргэдэд албан ёсны мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг түгээх, “Үүргэвчтэй аялал – 2” нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм.

Олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, 500 гаруй мянган дагагч гишүүдтэй “Дэлхийгээр аялагчид ворлд вандерерс” групптэй ийнхүү хамтран ажиллах болсноор Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг улам сайжруулах, иргэдийн хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх замаар эх орноо гадаадад сурталчлахад томоохон түлхэц үзүүлэх ач холбогдолтой болно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

access_time 2019-02-19 09:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt