2018-09-21 15:53

Алдартай зөнч Вангагийн 11 ишлэл

access_time 2018-09-21 15:53

Зөнч Вангаг танилцуулах шаардлагагүй байх, энэ дэлхийн бүх хүмүүс түүнийг мэднэ. Аугаа эмэгтэйн 11 ишлэлийг та бүхэндээ хүргэж байна:

1. Тэнэгүүдтэй бүү тэмц – тэднийг өөрчлөх гэж, засах гэж оролдсоны ч хэрэггүй, тэд тийм ч аймшигтай биш. Харин хоосон толгойтнууд л аймшигтай. Тэд чинь л ард иргэдийг цочирдуулах зүйл хийж чадах хүмүүс.

2. Амьдрал өмнө минь байна гэж бүү бод! Энэ бол төөрөгдөл юм шүү. Залуу нас болон хөгшрөх хоёрын хоорондын хугацаа тийм ч их биш гэдгийг бүү март.

3. Итгэлгүй байвал бүү амлаж бай. Бусдад хүргэсэн шаналал эргэж чамд ирдгийг санаж яваарай.

4. Вангагаас нэг хүн ийн асуужээ: “Аз жаргал яагаад надад амархан ирэхгүй байна вэ?”. Тэр бодож байгаад хариуд нь: “Чи-хүчтэй… Хүчтэй хүмүүст аз жаргал амар ирдэггүй юм, сул дорой хүмүүст амар байг гэж…”

5. Ихийг бүү хүс – та өр төлөөсийг нь дийлэхгүй.

6. Бурхан дэлхий ертөнц дээр байх боломжгүй, Бурхан – өөрөө Дэлхий ертөнц. Хүнд Бурхан оршихгүй байж болно гэхдээ Бурханд хүн оршино.

7. Дайснаа дарахыг хүсэж байгаа бол найзаа болго.

8. Сүнс үхдэггүй юм. Муу хүмүүсийн сүнс л зовж шанална, тэднийг Диваажин дуудахгүй. Дахин төрөхгүй. Сайхан сэтгэлтэй бөгөөд шилдгүүд л эргэж ирнэ.

9. Бэлгэнд л баярлаж сур – бусдаас нь болгоомжил.

10. Юу болж байсан ч хамаагүй хүссэн зүйлийнхээ эрэлд байнга явж бай. Цангаж үхэх гэж байгаа хүн усны эрэлд явж байгаа мэт, өлсгөлөн хүн хоол олж идэх гэж байгаа мэт, төөрсөн хүн гэртээ хүрэх замаа хайж байгаа мэт хүссэн зүйлийнхээ төлөө яв. Эрлээ үргэлжлүүлж чадвал хүссэн зүйл чинь өөрөө чиний гарт ороод ирнэ.

11. Аливаа зүйл хариутай. Хүн итгэж, хөдөлмөрлөж байгаа цагт зөв хариулт нь ирнэ. Асуулт болгон өөрийн хариутай, хамгийн гол нь асуултаа зөв тавьж ямар хариу хүсэж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Амьдралаа зөв тодорхойлохгүй бол чи тавьсан асуултынхаа хариултыг хэзээ ч авч чадахгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.