2018-09-21 15:48

Үүнийг үсэндээ түрхээрэй. Сарын дотор 15 см ургах болно!

access_time 2018-09-21 15:48

Сүүлийн жилүүдэд урт намирсан үс трэнд болж, эмэгтэй хүн бүр үсээ ургуулах гэж аргаа бардаг. Харин охид бүсгүйчүүдийн асуудал болсон үс ургуулах нь үнэн хэрэгтээ маш хялбархан аж. Иймд бид та бүхэндээ нэг сарын дотор үсийг 15 см-ээр ургуулах гайхалтай аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та энэхүү аргыг хэрэглэж, намирсан, урт гэзэгтэй болоорой.

1. Үс ургуулагч маск хийх арга

Орц:

Витамин В6 – 1 ампуль

Витамин В12 – 1 ампуль

Витамин С – 1 гр (ууттай худалдаалагддаг)

Касторын тос – 2 хоолны халбага

Зөгийн бал – 2 хоолны халбага

Үсний тос – 2 хоолны халбага

Бэлтгэх арга:

Орцнуудаа нэгтгэж, үүнийгээ үсэндээ түрхэж, гадуур нь уут углаж, алчуураар боогоорой. 1 цаг болсны дараа үсээ угааж, маскаа арилгаарай. Энэхүү аргыг хэрэглэснээр сарын дотор үс тань мэдэгдэхүйц ургах болно.

Бид та бүхэндээ бонус болгож, нүүр болон арьсыг сэргээх маск бэлтгэх аргуудыг хүргэе.

1. Хөөлгөгчтэй маск

20 гр хөөлгөгчийг, 2 хоолны халбага бүлээн сүүтэй хольж, зуураарай. Үүнийгээ хэсэг хугацаанд байлгасны дараа нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угааж, дараа нь ахин хүйтэн усаар зайлна. Энэ нь арьсыг сэргээж, зөөлрүүлэх аж.

2. Тослог арьсанд зориулсан маск

Тослог арьсанд байгалийн гаралтай, цэвэр тараг тохирох бөгөөд арьсны нүхийг багасгадаг. Иймд та нүүрэндээ тараг түрхэж, 15 минутын дараа угааж, цэвэрлээрэй. Ингэснээр арьс сэргэж, батга гарах магадлал буурах болно.

Үүнээс гадна, тослог арьсанд зориулсан энгийн нэгэн маск байх аж. Та 1 ширхэг өндөгний шар, бага зэрэг зөгийн бал, 3 хоолны халбага цөцгийтэй сүүтэй хольж нүүрэндээ түрхээрэй. Үүнийгээ 10-15 минутын дараа угаана.

3. Овъёостой маск

Овъёосоо кофены машинд хийж нунтаглана. Үүнийгээ оливын тостой хольж, бэлтгээрэй. Маскаа нүүрэндээ түрхэж, 10-15 минут болсны дараа угааж цэвэрлэнэ. Энэ нь арьсыг гэрэлтүүлж, сэргээх төдийгүй арьсны нүхнүүдийг жижигрүүлэх нөлөөтэй. Тус маск нь хуурай арьстай хүмүүст тохирно.\

4. Эмзэг арьсанд зориулсан маск

3-4 дусал цайны модны тосыг, 1 цайны халбага эрдэнэшишийн нунтагтай хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 10-15 минут байлгаж, хатаана. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Маскаа арилгасны дараа чийгшүүлэгч тос түрхэхээ мартуузай.

Нүдний доорх хар хүрээг арилгах:

Та нүдэн дээрээ шинэхэн өргөст хэмх зүсч тавиарай.

Хар болон ногоон цайны чийгтэй хандыг нүдэн дээрээ тавьж, хар хүрээг арилгаж, нүдний ядаргааг тайлж болно.

Оливын тосоор чийглэсэн хөвөнг нүдэн дээр тавих аж.

Биеийн арьсыг сэргээж, гэрэлтүүлэх:

Та далайн давсыг оливын тостой хольж, скраб бэлтгэх боломжтой. Үүнийг хэрэглэж, биеийн арьсаа гуужуулснаар таны арьс чангарч, гэрэлтэх болно.
Эх сурвалж: caak.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.