2018-09-14 19:08

Диатез хvндэрвэл хvvхдийн оюун ухааныг саажуулдаг

access_time 2018-09-14 19:08

Хүүхдүүдэд тохиолдох хамгийн элбэг өвчин бол чихрийн хордлого юм. Хүүхэд бүр эхийн хэвлийд байхдаа л чихрийн хордлогоор өвчилдөг. Жирэмсэн байхдаа болон хөхүүл үедээ чихэрлэг зүйлс ихээр идэх хүүхдийн биеэр тууралт гарах гол шалтгаан болдог. Жирэмсэн эхийн чихэрлэг хүнс хэрэглэх нь хүүхдийг чихрийн хордлоготой болгоод зогсохгүй, түүний шүд, буйлны бэхжилт, ясны сийрэгжилтэд муугаар нөлөөлдөг.

Хамгийн муу нь чихрийн хордлого бага насныханд халдварлах явдал юм. Учир мэдэхгүй бяцхан хүүхдүүд хоол, чихрээ хувааж идэх, тоглоомоо ээлжлэн амандаа зуух зэргээр бие биедээ халдвар тараадаг. Чихрийн хордлоготой нэг хүүхэд л тоглоомонд шүлсээ хүргэж бусад нь тэрхүү тоглоомыг амандаа хүргэх төдийд л хордлого халдварладаг байна.

Чихрийн хордлого буюу диатезтай хүүхдэд биеийн аль нэг хэсгээр тууралт гарах, улайх, хоол дургүй болох, тайван бус уур, уцаартай болох, амархан өвчлөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Чихрийн хордлогын үндсэн шинж бол тууралт. Бяцхан хүүхэд тууралтаа маажсанаас шарх сорвижиж, зарим нь бүр идээлэн өвчилснөөр өөр өвчний эх үүсвэр болох ч талтай. Чихрийн хордлого бол хүүхдийн биеийн эсэргүүцпийг дарангуйлдаг тул ханиад томуу тусах нь маш хялбар байдаг. Мөн хоол ундад дургүй болсноос үүдэн тэжээл дутагдан улмаар өсөлт нь мууддаг. Зан ааш нь хүртэл тогтворгүйтэж уур уцаартай болсноор тайвшруулах эм өгдөг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд улам ч сөргөөр нөлөөлж, томрох тусам оюун ухааны хөгжил сулардаг. Хүүхдийн өсөлт хөгжил, цаашдын эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг тул жирэмсэн үедээ чихэр болон чихэрлэг зүйлээс татгалз зайлшгүй шаардлагатай.

Ихэвчлэн 0-3 насныхан чихрийн хордлогоор өвддөг ба өвчний эхний үед төгс сайн эмчлэх шаардлагатай. Бага насанд нь, өвчний эхэн үед л эмчлэхгүй бол хүүхэд өсөх тусам өвчин хүндэрдэг. Эмчилгээ эхлэхээсээ өмнө мэргэжлийн эмчид үзүүлж эхийн хэвлийд байхад үүссэн үү, төрсний дараа эхийн сүүгээр дамжсан уу, эсвэл шүлс зэргээр халдварласан эсэхийг тогтоолгох шаардлагатай. Тэгээд тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй. Шүлс бол энэ өвчний дамжуулах гүүр болдгийг дээр дурьдсан билээ. Тиймээс хүзүү, цээж, эрүүг нь шүлсэндээ түлэгдэхээс сэргийлэх нь чухал.

Диатезтэй хүүхдийн арчилгаа
-Чихрийн хордлоготой хүүхдэд буцалсан сүү сайн уулга.
– Эмчийн зааврын дагуу тосон түрхпэг хэрэглэ.
-Цэвэр салхинд хүүхдээ байнга гаргаж, тайван орчинд байлгаарай.
-Цэвэр даавуун хувцас болон хөнжил гудас, цагаан хэрэглэлийг хэрэглүүл.
-Эсэргүүцэл сайжруулах витамин уулга. Биеийн эсэргүүцэл сайжрах тусам хордлого багасдаг.
-Шоколад, зайрмаг, хийжүүлсэн ундаа, чихэр, апельсин, мандарины төрлийн жимс идүүлэхгүй байх. Энэ тохиолдолд өвчин сэдрэхгүй, тэжээлээр дутахгүй сайн талтай.

Миний эрүүл мэнд

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.