2018-09-14 19:04

Тарваганы шагай зүүхийн учир…

access_time 2018-09-14 19:04

Тарваганы шагайг 4 мөчинд хөл гарт зүүнэ. Хүүхэд, томгүй, эмэгтэй зүүн талд, эрэгтэй нь баруун талд, хүүхдийн толгой тархи доргих, гэмтэх, яс хугарах, бэртэх, гээд бас лусын хамгаалалт ч болгож хэрэглэдэг. Хүн л болсон хойно өвдөж гэмтэхгүй зүйл гэж юу байхав. Хэрэв зүүж байгаад чанга унах таван цул доргих, ханиад, бие хямрах, гүйлгэх, толгой хөдлөх, үед заавал авч байгаад биеийг эмчлэх домнох барьж засах үйл хийх учиртай биеийн байдлыг тэнцвэржүүлж тогтоож байгаад дараа нь дахин зүүнэ.

Хэрэв авахгүй тархи барих эмчлэх домнох нь хэвийн байдалд орохгүйг сайн анхаарах хэрэгтэй. Тарваганаас хаях зүйл байхгүй дотор эрхтэнг яг төрөл төрлөөрөө хүний 5 цулд тэр чигээр нь хэрэглэнэ. Жишээ нь: бөөрийг нь түүхий халуунаар нь бөөрний дутагдалд орсон хүн 3 жил дараалж идэхэд сайн. Ясны шөлний тос яс хугарахад үүрүүлж нүдээд шөл тосоор тослох нь түргэн бороолж гагнагдан илаашруулна. Бас шөл уух нь хүүхдийн цагаан хорхой, толгойн халзан, (үс ургах) дотор халуун, хаван хөөх, хуяан тамир тэнхээ оруулах, баас нь яр шарх, үлд, үү хамуу, зэрэгт түрхэж, эм танд хэрэглэдэг монгол арга ч бий. Эмэгтэйчүүдийн савны ямарч хамаагүй өвчин хавдарыг тарваганы савыг түүхийгээр гурван удаа идсэн үед дарагддаг домтой юм.

Жирэмсэн эмэгтэй зулбах тохиолдол их байдаг бол шагай зүүснээр хэзээ ч ураг алдахгүй. Тарвага өөрөө хээл ураг алддаггүй амьтан юм. Тиймээс шагайг нь зүүсэн эмс амьгүй хүүхэд тээх учиргүй. Төрөх дөхөөд зүүсэн шагайгаа 20 хоногийн өмнө авна мартаад илүү тээлт тээж цаг нь болоод төрөхгүй удааширч гэдсэндээ томорч балрахвий. Дээр үед сүүлийг нь дотуур өмдөндөө зүүдэг байсан нь лав учиртай ялгаагүй л дом байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.