2018-07-20 19:40

Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!

access_time 2018-07-20 19:40

Хортой эмийн бэлдмэл
Бөөрийг гэмтээх аюултай эмийн бэлдмэл нь нефротоксик бэлдмэлүүд гэдгээрээ танигдсан. Эдгээр бэлдмэлүүд нь хор хүргэх бөгөөд 25%-ийн тохиолдолд бөөрний дутагдалд оруулна. Бөөрний хөнгөн дутагдалтай хүн – эдгээр эмийг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ заавал зөвлөх ёстойг анхаарна уу.

Энэхүү жагсаалтад хэрэглээ ихтэй антибиотик, өвчин намдаах эмнүүд багтсан.
1. «Ципрофлоксацин», «Метициллин», «Ванкомицин», сульфаниламид зэрэг антибиотикууд багтана. Антибиотикоос хамааралтай бөөрний өвчлөлийн үед ам ихээр хатах, гарах шээсний хэмжээ ихсэх, багасах, бэлхүүсээр өвдөх, шээсэнд цус болон креатинины хэмжээ ихээр илэрнэ.

2. «Ацетаминофен» болон үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлчилгээтэй «Ибупрофен», «Напроксен», «Парацетамол», «Аспирин» зэрэг өвчин намдаах эмийн бэлдмэлүүд. Бөөрний цусан хангамжийг муутгаж гэмтээхэд хүргэнэ, хүндэрсэн тохиолдолд бөөрний архаг дутагдалд оруулна.
Өвчин намдаах эмийг зайлшгүй тохиолдолд л хэрэглэх хэрэгтэй, аль болох бага хэмжээгээр ууна.

3. Селектив ингибатор ЦОГ-2, үүнд «Целекоксиб», «Мелоксикам», «Нимесулид», «Набуметон» болон «Этодолак» хамаарна. Эдгээр бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдолд бөөр гэмтдэг: бөөрний дутагдал, сувгийн некроз, хурц нефрит, нефритийн хам шинж.

4. Цээж хорсохоос хамгаалах эмийн бэлдмэлүүд, жишээ нь «Омепразол», «Ланзопразол», «Пантопразол». Балтимор дахь Жон Хопкинсийн их сургуулиас хийсэн судалгаанаас харахад, өдөр болгон 2 ширхэгээр энэ төрлийн эм уухад архаг бөөрний дутагдал болох магадлалыг 46%-иар нэмэгдүүлнэ.

5. «Ацикловир», «Индинавир», «Тенофовир» зэрэг вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэлүүд. Вирусын халдвар, герпес, ДОХ зэрэг халдварт өвчний үед эдгээр эмийг ууж хэрэглэдэг. Эдгээр аюултай эмнүүд нь бөөрний архаг дутагдал болон бөөрний бусад өвчний эх үүсвэр болох аюултай.
Үүнээс гадна эдгээр эмнүүд нь сувгийн некрозийн хурц хэлбэрийн өвчинд хүргэнэ.

6. Цусны өндөр даралт бууруулах эмүүд, жишээ нь «Каптоприл», «Лизиноприл», «Рамиприл». Үүнээс гадна «Кандесартан» болон «Валсартан» багтана. Бөөрний үйл ажиллагааг доголдуулах, өвчнийг шингэний дутагдалд оруулах аюултай.

7. Артритийн үед уух «Инфликсимаб» эм. Үүнээс гадна «Хлорохин» болон «Гидроксихлорохин» өвчний үед уудаг эм бөөрөнд гаж нөлөө үзүүлдэг. Бөөрний эс гэмтэж үйл ажиллагаа нь муудна, бөөрний архаг дутагдалд оруулж нас баралтын шалтгаан болдог байна.

8. Тайвшруулах эмүүд, жишээ нь «Амитриптилин», «Доксепин», «Флюоксетин» нь архаг бөөрний дутагдалд хүргэнэ.

9. Химийн эмчилгээний үед хэрэглэх эм, жишээ нь, «Интерферон», «Памидронат», «Карбоплатин», «Цисплатин», «Хинин» зэрэг эм. Үүнээс гадна бамбай булчирхайн өвчний үед уух «Пропилтиоурацил» эм нь бөөрний дутагдалд оруулдаг.

10. Шээс хөөх үйлчилгээтэй «Триамтерен» нь бөөр чулуужуулах гаж нөлөөтэй.

Бөөрөө гэмтээхгүйн тулд ямар эм ууж болохгүйг та одоо мэддэг боллоо. Хэрвээ эмчийн бичиж өгсөн эмийн жорд дээрх нэрс байвал өөр эмээр орлуулж болох эсэхийг эмчээс асууж тодруул. Жинхэнэ мэргэжилтэн таны хүсэлтийг хүлээн авч бага гаж нөлөөтэй эмээр орлуулахыг хичээнэ.
Согтууруулах төрлийн ундаанд донтох хүмүүс бөөрний дутагдалд орох нь амархан. Тийм учраас энэ төрлийн ундааг ухамсартайгаар хэрэглэх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.