2018-07-09 12:59

Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!

access_time 2018-07-09 12:59

Бидний будаагаа угаагаад л хаячихдаг усанд сайн чанарын эрдэс бодисууд ихээр агуулагдаж байдаг байна. Энэ усыг зүгээр ч нэг хаяахад хайран санагдаж байна.

Будаа угаасан усыг маш олон янзаар ашиглах боломжтой учир шилэнд хийгээд хадгалах хэрэгтэй. Анхаарах зүйл нь будаа угаасан эхний ус нь химийн хор, тоос зэрэг муу зүйлс байдаг тул хоёр дахь удаагынхаа угаалтаас гарсан уснаас эхлээд хэрэглэх нь зүйтэй.

-Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь гарахдаа сайн, хэрвээ тос толбо нь дэндүү их тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаавал амархан арилдаг .

-Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртгийг нь арилгаж чаддаг байна.

-Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.

-Буцалгасан будааны усаар үргэлж амаа зайлбал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байх болно.

Цагаан будаанааны шүүс

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.

1. Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.

2. Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.

3. 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь
Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?
1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

Бидний будаагаа угаагаад л хаячихдаг усанд сайн чанарын эрдэс бодисууд ихээр агуулагдаж байдаг байна. Энэ усыг зүгээр ч нэг хаяахад хайран санагдаж байна.

Будаа угаасан усыг маш олон янзаар ашиглах боломжтой учир шилэнд хийгээд хадгалах хэрэгтэй. Анхаарах зүйл нь будаа угаасан эхний ус нь химийн хор, тоос зэрэг муу зүйлс байдаг тул хоёр дахь удаагынхаа угаалтаас гарсан уснаас эхлээд хэрэглэх нь зүйтэй.

1. Тостой аяга тавга угаахад.
Тостой аяга тавгийг угаахдаа хэрэглэвэл тустай. Будааныхаа усаар аяга тавгаа угаавал наалдсан тосыг маш сайн арилгаж өгнө. Үүний үр дүнд усаа ч хэмнээд угаагч шингэн ч бага хэрэглэх боломжтой юм.

2. Хоол хийхдээ усны оронд хэрэглэх.
Хоол судлаач Жунг Вон Пэгын илрүүлсэн нууц жор юм. Тэрээр кимчитэй шөл хийх нууц аргаасаа хуваалцахдаа ‘Будаа угаасан ус нь цардуул холисон ус юм’ гэж хэлсэн бөгөөд ‘өтгөн боловч олон төрлийн амтыг гаргаж өгдөг шидтэй’ хэмээн нууц аргаасаа хуваалцсан байна.

3. Гоо сайханд.
Будаа угаасан усанд витамин болоод шим тэжээлтэй орц найрлага ихээр агуулагдсан байдаг. Ялангуяа арьсийг цайруулах болон тайвшруулах үр нөлөөтэй боловч хамгийн сүүлчийнхээ угаасан усаар угаавал илүү үр дүнтэй. Мөн будааны усаа цардуул болгоод дээрээс нь зөгийн бал ба гурил холиод маск болгон хэрэглэсэн ч болно.

4. Хүнсний бүтээгдэхүүны таагүй үнэрийг арилгана.
Кимчи зэргийг хадгалж байсан савны үнэрийг арилгахад хэрэглэнэ. Хоолны үнэр шингэсэн багаж хэрэгслүүдыг будаа угаасан усанд хийвэл үнэргүй болно.

5. Цэцгэнд тэжээл болдог.
Будаа угаасан усанд агуулагддаг тэжээл нь ургамалд ч гэсэн сайн нөлөө үзүүлдэг. Цэцгэн дээрээсээ гоожуулан усалж өгвөл өтөг бууцны үүрэг гүйцэтгэж тэжээл болно.

6. Цонхны шил арчих. Шүршдэг саванд будаа угаасан усаа хийгээд цонхны шилрүүгээ цацаад хуурай алчуураар арчивал маш цэвэрхэн болно. Будааны усанд агуулагддаг газрын тос нь гүн тогтсон толбо болон тосыг арилгах үүрэгтэй.

7. Модон шал, хатуу модон тавилгыг цэвэрлэнэ.
Та гэрийнхээ модон шал, тавилгыг арчихдаа хэрэглээд үзээрэй. Илүү гялтгар харагдуулах болно. Цонх арчихтай мөн л адилаар шүршдэг саванд будааны усаа хийгээд цацаж хэрэглэвэл илүү үр дүнтэй.

8. Загасны шарсан үнэрийг хадгална.
Загаснаас гардаг шарсан үнэрийг хадгалахад ашиглаж болно. Загасаа шархаас өмнө будаа угаасан усан дотор загасаа хэсэг хугацаанд хийж байлгавал шарсан үнэрээ илүү удаан хадгалдаг.

9. Цайруулагч бодис.
Цагаан өнгийн хувцас хөлсөнд шаравтар болохдоо их амархан байдаг. Энэ үед будаа угаасан усанд хэд хэдэн удаа зайлаад авбал шарлахгүй. Ингэж зайлах нь хувцасыг цайруулах үйлчилгээтэй.

10. Хүнсний ногооны хуршсан амтыг арилгана.
Зарим хүнсний ногоонд гүн хуршсан амт байдаг. Үүнийг арилгахын тулд хоолонд хэрэглэхээс өмнө будаа угаасан усанд хэсэг дарж байлгасны дараа хэрэглэвэл хуршсан амт нь арилах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.