2018-06-15 18:22

Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!

access_time 2018-06-15 18:22

1.Ус уухаа хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл…
Ханиад хүрч, цэр гарч буй тохиолдолд ус маш ихээр уух хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Ингэснээр хоолой болон амны хөндий дэхь бактерийг устгах цаашлаад өвчин үүсгэгч мөөгөнцөрүүдийг гадагшлуулж чаддаг ажээ.

Хүйтэн эсвэл өрөөний темпратуртай ус уувал хоол боловсруулалт сайжирна. Харин халуун ус уувал биеийн темпратурийг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй.

1. Цагаан гааны ач тус

Цагаан гаа нь тархины өвдөлтийг сайн намдаадаг. Мөн мөөгөнцөрт халдварыг зогсоох үйлчилгээтэй. Бүхий л биеийн ерөнхий эрүүл мэндийг дээшлүүлэхэд тустай учир цагаан гааг олон эмийн найрлагаас харж болно.

2. Зөгийн бал юунд тустай вэ?

Супер хүнс гэж нэрлэгддэг зөгийн бал нь мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Хорт хавдар, ханиад гээд бүхий л өвчний үед анагаах болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгддэг.

Зөгийн баланд “Lactobacillus” хэмээх бичил амьд эс агуулагддаг. Энэ нь ямар ч өвчнөөс биеийг сэргийлж чаддаг хүчирхэг эс юм. Энэ эс мөн тараг болон зуун настад ихээр агуулагддаг.

3. Нимбэгний шүүс

Нимбэгний ашиг тусыг нэрлээд барахгүй. Найрлаганд нь орсон бүх зүйлс нь хүний биед сайн нөлөөтэй бөгөөд С амин дэм болон Калигаар нэн баялаг. Биеийг ашиггүй бактериас ангижруулах, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул хүйтэн сэрүүний улиралд гэртээ заавал байлгаарай.

Нимбэг нь цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн системийг тэтгэж, биеийн pH (хүчил, шүлтийн хэмжээ)-ийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн бөөрний дээр байрлах тунгалагын булчирхайг, тэжээж, хатахаас сэргийлдэг ажээ.

2.Цэр ховхлох бэлдмэлийн жор
Ханиадыг эмгүй эдгээж, цэр ховхлох ундааны жорыг хүлээн авна уу.

Хэрэгтэй зүйлс:

Зөгийн бал – 100 грамм
Ус – 100 мл
Лимоны шүүс – 4 цайны халбага
Нунтаг цагаан гаа – 1 цайны халбага
Бэлтгэх:

100 мл усаа дунд зэргийн гал дээр тавьж буцалгана.
Буцалгаж буй усан дээрээ 1 цайны халбага цагаан гаагаа хийж 10 минут буцалгана.
Галаа унтрааж холимгоо хөргөөнө.
Хөрсөнийх нь дараа 4 цайны халбага лимоны шүүс, 100 грамм зөгийн балаа нэмж хийнэ.
Сайтар хольж 1 хонуулсны дараа хэрэглэж болно.
Нэг удаад бэлтгэсэн бүтээгдэхүүнээ 7 хоног хэрэглэх тул хөргөгчинд хийж хадгааарай.
Үүнээсээ өглөө бүр бүлээн усанд 30-40 граммыг найруулан хэрэглэнэ.
40 хоногийн турш хэрэглэхэд таны дархлаа бүрэн сэргэж, өвлийн турш ханиад хүрэхгүй байхад тусална.
40 хоногоо дуусаад 14 хоног завсарлаж, ахин 40 хоног гэх мэтээр 3 удаа хэрэглэхэд 1 жилийн турш дархлаа болон ханиаднаас айлтгүй болно.
Энэ шингэнээ уусны дараа, халуун усаар амаа утвал цэр маш хурдан ховхорч гадагшилдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.