2018-06-06 17:28

ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС

access_time 2018-06-06 17:28

Сармисыг эртний Хятад, Ром, Ассир, Египет, Грек, Жүүд, Араб үндэстнүүд 5000 жилийн өмнөөс эмчилгээний зориулалттай хэрэглэдэг байжээ. Египетийн эртний сударт сармисаар хийсэн 22 төрлийн тангийн тухай дурдсан нь бий. Сармис нь дархлалын системийг сайжруулж, гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулахаас гадна маш олон хүнд ач тустай эм болдог.

Өлөн өлгөн дээрээ сармис хэрэглэх нь илүү үр дүнтэй үйлчилдэг болохыг эрдэмтэд нотлоод байна. Сармисанд азотын бодис, натри, кали, селен, кальци, магни, цахиур, хүхрийн, фосфорын хүчил, витамин С, D, B, phytosterols агууллагддаг тул антибиотикийн оронд хэрэглэж болно.

Сармисыг өлөн элгэн дээрээ идсэний 10 ашиг тус: Хөгшрөлтийг удаашруулж, артерын судасны бөглөрөлийг багасгадаг. Цусан дахь муу холестрений түвшинг бууруулж эмчилдэг. Дархлааны системийг сайжруулдаг. Маш олон төрлийн нянг устгадаг. Сармис зүрхний өвчнөөс сэргийлж, элэгний триглицеридийн нийлэгжилтийг бууруулж судас хатууралт үүсгэдэг атеросклерозоос хамгаалдаг. Цусны даралтыг бууруулж, үрэвслээс сэргийлдэг. Ханиадны эсрэг антибиотик шиг үйлчилнэ. Мэдрэлийн системийн эмгэгтэй бол сармис хэрэглэх хэрэгтэй. Тархины хорт хавдар үүсгэдэг multiform glioblastoma эсийг устгадаг. Цус бүлэгнэлтийг зогсоодог anticoagulant бодис шиг үйлчлэл үзүүлдэг (цус харвалт, зүрхний шигдээснээс сэргийлнэ).

Анхааруулга: Сармисыг нэг дор хэт ихээр хэрэглэхийг хориглоно. Энэ нь таны элгэнд сөргөөр нөлөөлнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.