2018-05-26 18:23

Нойр булчирхайн хамгийн дуртай 10 хүнс! Ааштай энэ эрхтнийг ингэж л эрхлүүлнэ…

access_time 2018-05-26 18:23

Нойр булчирхайд зориулсан хүнс
1. Брокколи
Уг ногоонд агуулагдах апегинин нь нойр булчирхайн эсийг патоген нөлөөнөөс хамгаална. Брокколийн шим тэжээлийг бүрэн авахын тулд түүхийгээр нь эсвэл ууранд бага зэрэг жигнээд хэрэглээрэй.

2. Бууцай
Нойр булчирхайн эрүүл мэндийг дэмжих чадалтай ногоо. Journal of the National Cancer Institute сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар, бууцай зэрэг хүнсний ногоог тогтмол хэрэглэснээр нойр булчирхайг өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна гэжээ.

3. Тараг
Тараганд дархлаа дэмжих пробиотик агуулагддаг, энэ нь гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжихэд нөлөөлнө. Нойр булчирхайн хувьд тослог багатай тараг илүү тохиромжтой, үүнээс гадна нэмэлт амтлагч, өнгө оруулагчгүй тараг сонгохыг зөвлөе.

4. Хулуу
Хулуу нь давс хүчлийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Каротин, кали, В бүлгийн амин дэм, магни, зэс, төмөр болон пектиний агууламжтай. Панкреатит өвчтэй хүмүүст нэн тохиромжтой хүнс юм.

5. Амтат төмс
Цусанд сахар шингэх явцыг удаашруулна, ингэснээр хоол боловсруулах ачааллыг багасгаж өгдөг.

6. Артишок
Артишокийг газрын лийр хэмээдэг. Гаднаас нь харахад цагаан гааны үндэстэй төстэй, амтаар чихэрлэг төмсийг санагдуулна. Газрын лийрийн ил хэсэг 2-4 метр өндөр ургадаг нь наранцэцэгтэй адилхан.
Артишок нь бодисын солилцоог идэвхжүүлж нойр булчирхайн үрэвсэл дарах үйлчилгээтэй. Үүнээс гадна чихрийн шижин, атеросклероз зэрэг өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэнэ.

7. Нэрс
Чихрийн шижингээр шаналж буй хүмүүст юугаар ч орлуулшгүй хүнс. Нэрсний навч нь шинэхэн жимсгэнийн адил сахарын хэмжээ багасгах, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ.
Нэрсийг нойр булчирхайн үрэвсэл дарах, элэг цэвэрлэхэд хэрэглэдэг. Панкреатитийн үед халуун хэмд болгож нухсан байдлаар хэрэглэх ажээ.

8. Гурвалжин будаа
Нойр булчирхайн өвчлөлийн үед эмч нар нүүрс усны агууламжтай хүнсний хэрэглээг багасгахыг зөвлөдөг. Өвчтөнд гурвалжин будаа тустай. Гурвалжин будаа нь ургамлын ширхэглэгтэй тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг.
Гурвалжин будаа нь панкреатитийг эмчлэхэд тустай. Өвчний шинж тэмдэг багассанаас 5 өдрийн дараанаас хэрэглэж эхэлнэ. Гурвалжин будааны каш илүү тохиромжтой. Кашандаа тос, сахар, давс хийхгүй.

9. Улаан усан үзэм
Улаан усан үзэм – ресвератрол гэх хүчтэй антиоксидантаар баялаг, чөлөөт радикалаас хамгаална. Ресвератрол нь судасны хана бэхжүүлж үрэвслийг дарна. Мөн нойр булчирхайн хавдрын эстэй тэмцдэг байна.

10. Чихэр өвсний үндэс
Уг ургамлыг маш олон өвчний үед хэрэглэдэг, үүнд нойр булчирхайн өвчлөл ч бас орно. Чихэр өвсний ханд нь үрэвсэл дарах үйлчилгээтэй, хаван буулгах, өвчин намдаана.
Өдөрт 3-аас илүү аяга чихэр өвсний үндэстэй цай эсвэл нэмэлт хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Цусны өндөр даралттай хүмүүст хориглох заалттайг анхаарна уу. Тиймээс ийм төрлийн цай уухаас өмнө эмчтэйгээ зөвлөнө үү.

Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд хоолны зөв дэглэм баримтлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Аль болох өөх тосгүй мах, оливын тос, каш, жимс, ногоо, компот, кисель, хатаасан цагаан талх, ислэг сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ. Харин архи, кофе, утсан хүнс, амттан зэргээс татгалзаарай.

Нойр булчирхай нь бие махбодийн чухал эрхтэн. Тийм учраас ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Өвчнийг эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь хялбар болохыг бүү мартаарай.

Хүний бие эрхтэн өөрийгөө өвчнөөс, жишээ нь хавдраас хамгаалах өөрийн хамгаалалттай байдаг. Хамгийн гол нь бид амьдралын эрүүл хэв маяг баримталж дэмжих хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.