2018-05-16 19:18

Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …

access_time 2018-05-16 19:18


Нүдний тань эргэн тойронд ялангуяа нүдний тань доор үрчлээ үүсээд байна уу? Тэгвэл зуун настын шүүс таны энэ асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
Тус арга үнэхээр үр дүнтэй!

Зуун настын шүүс хэрэглэснээр та үргэлжилд наснаасаа залуу, сайхан харагдах болно. Зуун наст бол гоо сайхандаа ашиглахад төгс зохицох бүтээгдэхүүн.

Тус ургамлын шүүс нь арьсыг чийгшүүлж, үрчлээг тэнийлгэнэ. Мөн зуун наст нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаална. Тиймээс гадаа наранд гарахаас өмнө зуун настын шүүсийг нүүрний тосныхоо оронд түрхэж ч болно. Зуун наст нь үрчлээ үүсэхээс сэргийлж, нөсөө толбыг ч бүдгэрүүлнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

Зуун настын навчийг зүсэж, доторх шүүсийг нь нүднийхээ эргэн тойронд ядам хурууны өндөгөөр иллэг хийж түрхэнэ. Орой унтахаас өмнө энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй. Маргааш өглөө нь таны нүдний доорх хар сүүдэр арилж, үрчлээ тань харьцангуй тэнийсэн байхыг та анзаарна.

Ялангуяа таны нүүрэнд анхны үрчлээ үүсч эхэлж байгаа бол зуун настын шүүс түрхээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.