2018-05-08 15:36

Эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан жолоочийн эрхийг хаслаа

access_time 2018-05-08 15:36

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан 37-05 УБД дугаартай “Приус” маркын автомашины жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэрбээр эл үйлдлээ “Эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” хэмээн тайлбарлажээ.

Үүнийхээ дараа тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчины гудамж, Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон байна. Тиймээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцсон талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.