2018-05-02 14:03

Манай нутаг бишүү хэмээсэн Хятад иргэний газрыг хурааж авахаар болжээ

access_time 2018-05-02 14:03

УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл өөрийн фэйсбүүктээ нэгэн бичлэг оруулсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан. Уг бичлэгт Хятад иргэн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийн машиныг гүйцэж түрүүлэн зураг аваад явсан байдаг. Улмаар араас нь хөөн очиж зогсооход “Манай нутаг бишүү” гэж хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг ихэд хүргээд байгаа юм.

Бичлэгийг үзсэн хүмүүсийн уур нь хүрч, “Монголын газар нутагт хятадууд томорч байна. Төр засаг ийм л байдалд хүргэлээ” гэхчлэн сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн юм. Тэгвэл Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг эгч, ноосны үйлдвэр барих чиглэлээр иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгалаа.

Ноосны үйлдвэр барих зориулалтаар Хэрлэн сумын гуравдугаар бүсэд газар эзэмшсэн Ж.Насанбуян нь тус газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж хууль зөрчсөн байна. Тус иргэн нь үүнээс өмнө буюу 2015 онд аймгийн төвийн нэгдүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсан тул барилгын ажлыг зогсоож, аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь цуцалж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.