2017-10-23 16:54

Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ

access_time 2017-10-23 16:54

Лин Май Нгуен гэдэг вьетнам бүсгүй цахимд найз залуугийнхаа зургийг оруулахдаа ингэж шоолж доромжлуулна гэж төсөөлөөгүй гэнэ. Бүгд л тарган илүүдэл жинтэй найз залууг нь элэг доог хийж бас ийм залууг сонгосон бүсгүйн харалганыг гайхжээ.

“Чи хөөрхөн атал найз залуу чинь ямар царай муутай бас бүдүүн юм бэ-
-Энэ бүдүүн амьтан чамайг маш муухай харагдуулж байна-
Шоолж бах таваа хангасан хүмүүс бүсгүйг ичсэндээ зургаа бушухан устгах байх гэж боджээ.
Гэтэл бүсгүй улам бүр романтик зургуудыг оруулсаар байжээ.

Мөн хүмүүс бие биедээ хайртай л бол гадаад төрх чухал биш гэдгийг тэдэнд сануулжээ.
-Хайр дурлалд жин гадаад төрх тийм чухал гэж үү, бие биенээ ойлгож зүрх хамт цохилж байвал болох биш үү-
Удалгүй бүсгүйг дэмжигчид олноороо гарч иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.