2020-09-18

Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулав

access_time 2020-08-17 14:47

  Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин 2008” олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, амжилт хүсэв.

Ёслолд МҮОХ-ны шинэ дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга МУГТ, 2008 оны Бээжингийн олимпын алтан медальт Э.Бадар-Ууган нар  оролцсон юм.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр нийт гишүүдийн 94.6 хувийн саналыг авч тус хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.