Х.Баттулга: ЖДҮХС-аас зээл авсан гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах ёстой

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр зарим гишүүдэд хандан ингэж хэллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Батзориг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-ийн мөнгийг хууль бусаар зарцуулан, хууль бус захирамж гаргасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бид мэднэ. УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн жишгээр зарим гишүүд иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан, шалгуулах ёстойг уриалж байна. Та бүхэн иргэдэд шударга амлалт өгч сонгогдоод зогсохгүй хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайлал болох ёстой” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.

access_time 2020-04-06 15:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt